3/21/2007

Эмэгтэйчүүд бидний бахархал

Доктор Б.Энхжаргал

Доктор, дэд профессор С.Лянхцэцэг

Магистр багш С.Эрдэнэтуяа

Магистр багш Г.Уртнасан

Доктор, профессор Х.Сүхбаатар

Эмэгтэйчүүд бидний бахархал

Мэндчилгээ

Эрчүүдийн үр удмыг геометрийн прогрессоор өсгөн мөнхрүүлэгч, бидний бие, сэтгэхүйн тэжээл, эрчүүдийн зүүн тал бүсгүйчүүддээ дэлхийн нийт эмэгтэйчүүдийн эв нэгдлийн баярын мэндийг хүргэж, аз жаргалыг хүсье.

Монгол бүсгүйчүүдийн хүн төрлөхтөний түүхэнд оруулсан хувь нэмэр асар ихээ, тухайлбал, нүүдлийн соёл иргэншлийн тэн хагас гээд, Өүлэн эх, Мандхай цэцэн хатан, Удвал гээд хийж бүтээснээр нэрээ мөнхөлсөн, өнөөдрийн улсын өнгө зүсийг тодорхойлж байгаа та бүгдээс эхлээд нийт бүсгүйчүүдээрээ монголын ард түмэн бахархаж байдаг.

Хүн эцэг эхийн дурлалаар төрж, хайраар өсч, өөрийн ухаанаар амьдардаг учраас бүсгүйчүүд минь нөхрөө хайраар эзэмд, хир зэрэг хайрлаж чадна, тэр хэмжээгээр амьдралын аз жаргал ирнэ. Жаргая гэвэл нөхрөө хайрла. Бүсгүйчүүд минь эрх чөлөөг өөрөө олж авахаас биш таны нөхөр, ах дүү хэнэнч төдийлөн олгохгүй. Хэрэв таны тэгш эрх хаагдаад байвал шалтгаан нь өөрт чинь байгаа, түүнийгээ ухаарч чадвал та хаагдаад байгаа эрх чөлөөгөө олж авна.

Бүсгүйчүүд бусад улс орны эмэгтэйчүүдээс юугаар ялгаатай вэ?

1. нүүдлийн ба суурингийн хоёр соёл иргэншилтэй учраас тэгш эрхийн асуудал суурин иргэншилтэй хот, суурин газруудад амьдарч ажиллагсад, суралцагчдад хамаарагдана. Манай малчдад жендерийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн.

Хөгжлийн түүхээс харахад нүүдлийн соёл иргэншилд Ноёд хатагтай гэсэн дараалалтай, суурин соёл иргэншилд Хатагтай ноёд гэсэн дараалалтай байх ёстой учраас тэгш эрхийн асуудал хөндөгдөөд дэлхий нийтээр хүчээ нэгтгэж тэмцээд байх шиг санагдана.

2, монгол үр удамыг сэвтээлгүй өнөөг хүртэл хадгалж ирсэн гавъяа та бүгдэд цэвэр оногдоно. Улс үндэстний оршин тогтнохын үндэс нь бүсгүйчүүд гэдгийг бид сайн ойлгодог. Бүсгүй хүн эвдэрвэл улс орныг ч мөхөөх аюултайг ч мэднэ.

3. Монголын бүсгүйчүүдийн боловсрол өндөр, үүнийгээ дагаж нийгэм улс төрийн идэвх өндөр, оюунлаг, бүтээн байгуулах өндөр ур чадвартай, эрчүүдтэй адилхан сурвал сурч чаддаг, ажиллавал ажлын бүтээл адилхан, байгалиас заяасан хувь тавилангаараа эрчүүдийн удам угсааг мөнхлөхөөр эхийн алтан саваар илүү заяасан тул өөрийн биен дотор шинэ амьдрал үүсэхийг мэдэрч, түүнийгээ хайрлаж, тээж, төрүүлэж, өсгөн хүн болгох нарийн процессыг биеэр амсдаг болохоор урсаж байгаа ус шиг аливаа саадыг давахын тулд эмэгтэй хүн өрөвч, зөөлөн сэтгэлтэй, үнэнч, чимхлүүр чимбай ухаан, сайхан зүс царай, үзэсгэлэнт бие бялдар нэг үгээр сайн сайхан бүхний цогц байж амьдралын бүх нугачааг туулдаг бол тасралтгүй урсаж байгаа голын эх уул толгод эцэг нь юмаадаа. Амьдралын гүн ухаанаар тунгаавал уулнаас ус урсахаас, уснаас уул төрөхгүй гэсэн санаа буюу эр нь заавал тодорхой хэмжээгээр түрүүлнэ, цаг хугацааны ойлголтоор бол эм нь эрээсээ ирэн градусаар хоцордог гэсэн үг. Тэхээр эцэг уул байхын тулд эсвэл булагаа ширгээхгүйн тулд эрчүүдийн үрийн шингэн насан туршид нь ширгэдэггүй, гэтэл эмэгтэйчүүд арай эрт хуурайшдаг зэрэг ялгаатай учраас эр муу ч эмийн дээр мэтийн зүйр үг нь байгалийн бодит үнэнийг ухааруулахаас эр нь илүү эрх эдлэнэ гэсэн аман хууль биш. Тэхээр эрчүүдтэй заавал мөр зэрэгцэх гээд албан тушаал булаалцах нь тийм ч оновчтой биш санагдана.

Эр хүн холдоо мэргэн, эм хүн ойрдоо мэргэн, холдоо зөнч гэхийн учгийн тайлал :

Ялгагдахуй буюу хос хуулиар :

1, Эр хүний тархи унтаж байх үедээ бүрэн хаалттай буюу 70%-ийн цахилгаан саармаг идэвхжилттэй байдаг бол эмэгтэй хүний тархи унтаж байх үедээ хагас хаалттай буюу 90%-ийн цахилгаан идэвхжилттэй байдаг өөрөөр хэлбэл нөхөр гүн нойрондоо унтаж байхад эхнэр ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний тархины тодорхой хэсэг сэрүүн байдаг.

2, Эрчүүд хамар дороо байгаа юмыг олж харахгүй, эхнэрээ уцаарлуулдаг нь эрэгтэй хүний холын хараа, эмэгтэй хүний ойрын хараа илүү хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл эр хүн гүн рүү нэвтэрч хардаг, эмэгтэйчүүд ил, өнгөнд байгаа юмыг хардаг. Хэн нэгэнтэй дөнгөж уулзаад мэндлэж байхдаа нүүрэнд нь ганц ширхэг, эрчүүдийн нүдэнд үл өртөх хэмжээний үсний тасархай юм уу ямар нэг үл ялиг юм наалдсан байгааг ажиглаж харахаар барахгүй түүнийг өөрөөр нь эсвэл өөрөө авч байж дотор нь онгойно.

3. Эрэгтэйчүүдийн нэг өдрийн үгийн хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс гурав дахин бага өөрөөр хэлбэл эрчүүдийн бодох, бясалгах нь их бол эмэгтэйчүүдийн бодох, хийх нь зэрэг явагдана. Эр хүнийг өдөрт дундажаар 7000 үг хэлэх чадвар заяасан бол эмэгтэйд 20000 үг хэлэхээр заяасан тул ихэнх бүсгүйчүүд чалчаа, үр дүн багатай ярианд ч дуртай, бусдын нууцыг ч хадгалж чадахгүй хэмээн зэмлэдэг нь бүсгүйчүүдийн буруу гэдгийг гүнээ ухамсарлаж, дахин алдаа гаргахгүй гэдгээ эрчүүдийнхээ өмнөөс амлая. Эхнэрүүдээ та нөхрөөсөө яг одоо юу бодож байна вэ? гэж бүү асуугаарай. Нэгд: бодсноо хэлэхгүй, хоёрт: өдрийн хэлэх үгийн тоо дууссан байвал бодсноо асуухаас айна шүү.

ШУТИС-ЭХИС-ийн Цахилгаан Электроникийн 3-р курсийн оюутан Б.Ганчимэг



4, Эрчүүдийн их бага тархины нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг бол эмэгтэйчүүдийн хоёр тархи зэрэг ажиллах чадвартай учраас эхнэрүүд хүүхдээ хөхүүлэнгүүтээ, хоолоо идэж, дуу хөгжим юмуу телевиз үзэж байхад нөхөр нь аль нэгийг нь дангаар эрхэлнэ. Өөрөөр хэлбэл эр нь моноген, эм нь эстроген гэсэн дааварын ач бөлгөө. Иймд эхнэр та нөхөр чинь ямар нэг юм хийж байгаа бол давхардуулж бүү шаард, тэртээ тэргүй хүлээж авахгүй учир өөрийгөө битгий бухимдуул. Энэ баяраар ЭХИС-ийн нэг эмэгтэй оюутан амандаа аман хуураа зуугаад, гитардаад зэрэг хөгжимдсөнд ихэд гайхан, эрчүүд хоёр хөгжимөөр зэрэг тоглож чадахгүй хэмээн сэтгэж, эмэгтэйчүүд төгс төгөлдөр буюу хоёрын тоо байхад, эрчүүдэд жинхэнэ эр хүн буюу нэгийн тоогоор төсөөлөх нь зөв гэж бодов.

Хайрлах гэдэг нь гадагшаа чилэсэн бусдын төлөө санаа тавих, биеэр болон сэтгэхүйгээр туслахыг хэлдэг бол дурлах гэдэг нь өөртөө өмчлөж авах гэсэн хувиа хичээсэн Би байдаг. Тухайлбал, эмэгтэй хүнийг хайрлах гэхээс дурлах гэхгүй, харин эмэгтэй хүнд дурлах гэнэ. Эндээс эрчүүдийн дурласан хүүхнээ тэврээд хэвтэх нь зүйрлэвэл ямар нэг спортод алтан медал хүртсэнтэй адил, дурласан эмэгтэйдээ таалагдах гэдэг нь эр хүний том хүслийн биелэл учраас таалагдлаа гэдгийг мэдэрвэл сэтгэхүйгээс элдэв бодол, шаналалууд арилж, өөрийн болгож, насны ханиа болгох шуналд автагддаг. Эндээс эрчүүд ганцхан урагшаа амь эрсэм тулалдаанд орж явахаас, ухарч давших тавилан заяагаагүй бол бүсгүйчүүдэд бусдын төлөө БИ заяасан учраас хичнээн зоригтой алхам хийхийг хүсэвч, амь эрсэм мөрөөдөлтэй байвч, түүнийгээ бусад зүйлээс болж золиослон орхиж чаддаг өөрөөр хэлбэл аливааг эргэцүүлэн тунгааж, зөөлрүүлж, болгоомжлодог гайхамшигт чадварыг байгаль ээж заяасан юм.

Хүний махбод мөнх бус ч үрээс үрд дамжин мөнх эргэдэг халуун цус үеэс үед үргэлжилдэг удмын ухаан, амьдрах хат бол үүрдийнх хэмээх сургаалыг сануулахын ялдамд хүний амьд яваагийн мөнхийн хөшүүрэг гэр бүлийн амьдрал байдаг учир ханьдаа түшигтэй эр нөхөр байж, хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлж, өөрийн амьдралын туршлага, ухаанаа өвлүүлж чадвал амьд явсны, хүн болж төрсний бахархал биз. Биднийг мөнх байлгах гол зүйл бол монгол ухаан билээ. Өнөөдөр малынхаа аясыг дагаж, нүүж амьдардаг монголчуудын ихэнх гэрээс байшинд шилжиж, хайрцагны явцуу амьдралаар амьдрах болсноор суурин соёлыг хэт шүтсэн бид нэг нэгнээ хүндэтгэн амьдардаг монгол уламжлалаа алдаж, хамтын амьдрал руу шилжиж байгаа нь дэвшил байхад ухралт дагадаг амьдралын жамын дагуу л болж байгаа үзэгдэл юм биздээ.

Ухамсарт амьдралын жинхэнэ найз бол жаргал зовлонгоо хуваалцахаар ханилсан хань нь байдаг болохоор насан турш амьдрах ханиа тохиолдох бэрхшээлд тар нь танигдана гэж урьдчилан харж сонгох даанч аргагүй болохоор сайн ханьтай учирна гэдэг бас л хувь заяаных байдаг юм. Хүн хэдий ухамсараар амьдарч байгаа боловч байгалийнхаа хуулиар явдаг. Зөвхөн ханиа буруу сонгосноос болоод салж сарних асуудал үүсдэггүй, өгсөх, уруудах, мөхөх жамаар л аливаа зүйлийн тохироо бүрдэх төөргөөр амьдралын асуудлууд шийдэгддэг шүүдээ. Нийгмийн нөхцөл байдал, өөрөөс шалтгаалахгүй зүйлээс хамаарч хүний хүсэл мөрөөдөл боогдож өнгөрч болох ч энэ нь харамсан гашуудах шалтгаан биш. Улам эрч хүчтэй болох түлхэц гэж ойлговол зохино.

Эцэг эхийн эрхийг бус бэрхийг сургасан ухаанаас гадна монгол хүн бүрийн мах цусанд байдаг амьдрах чадвар, хатуу ширүүн уур амьсгал, аж төрөх гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл нь амьдралын олон нугачаанд намайг биднийг хэнийг ч авардгыг өсвөр залуу үедээ өвлүүлэх үүрэг багш бүрийн хариуцлаг гэдгийг мартаж үл болно.

Дэлхийн бүх эмэгтэйчүүд эрх чөлөөнийхөө төлөө тэмцээд 100 гаруй жил болсон ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэй удирдагч цөөхөн байна гээд үзээд байгаа. Байгалын амьтанаа гэдгээ бүрэн үгүйсгэн, зөвхөн нийгмийн амьтан болохын төлөө ингэтэл улайран тэмцэж төрийн тэргүүн боллооч гэсэн та олуулаа очихгүй учраас ижил хүйстэн чинь ард чинь хоцорсон хэвээр л байх болно. Яаж ч ялалт байгууллаа гэсэнч байгалийн хуулийг өөрчлөж чадахгүй шүүдээ. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэрэг эвдэхгүй гэдэгтэй утга нэг бөлгөө.

Эмэгтэй хүнийг эх дагина, наран саран ээж гэхэд үнэхээр сайхан, гэтэл эсрэг талаас нь харвал маш нарийн ад санаа гаргаж байдаг, яагаад шуламтай адилтгадаг ч билээдээ. Эрчүүдээс өөрсдийгөө салгаад үзэхэд ч тэднээс илүү чимхлүүр чимбай ухаан, сайхан зүс царай, үзэсгэлэнт бие бялдар нэг үгээр сайн сайхан бүхний цогц боловч таны өрөөсөн тал эр хүн байж л та хүн болдогоо бүү мартаарай. Нөгөө талаас эмэгтэй хүн эрчүүдийг жаргаахад зориулагдсан амьтан гэвэл эрчүүдийг хэт үнэлсэн болох ч үнэнд их ойртоно.

Гэтэл “Ер нь ганц эрэгтэй төгс боловсорсон эмэгтэй хүний бүх хэрэгцээг хангана гэж хэзээ ч байхгүй. Боолтой хурьцаж, түшмэдтэй мэтгэлцэж, байлдан дагуулагчидтай мөр зэрэгцэж, хаантай эрх тархаа хуваалцахгүй л бол мөнгөний хүрдэнд зогсоо зайгүй эргэлдэх сульдаа эм болно, эсвэл гар, зүүдтэйгээ нөхцсөн чавганц (Янжин, жуулчны баазын захирал)болно” хэмээн эр хүнийг хэт үгүйсгэж бичсэнээс хатагтай та хүний зөвхөн нэг тал болохоос нөгөө тал эр хүний ачаар ертөнцөд мэндэлснийг сануулахын ялдамд эмэгтэйчүүдийн дутагдал өөрийн сайн талаа лабшируулж, хослуулж илэрдгийг батлаж байгааг олзуурхаж тэр хэвээр нь хуулан бичив.

Бидний ирээдүй хүүхэд учраас хүүхэд, өсвөр үеийн тухай асуудлаар санал солилцохгүй орхих эрх багш бидэнд байхгүй тул өөрийн бодлоо та бүхэнд толилуулая :

Ýöýã ýõ, ¿ð õ¿¿õäèéí õîîðîíäûí èëýí äàëàíã¿é áàéäàë øèã òèéì õîâîð ç¿éë õîðâîîä öººí õýìýýõ ñóðãààë íü õ¿¿õäýä õýëæ ìýä¿¿ëýõ ¸ñòîé á¿õíèéã öºìûã íýãèéã ÷ ¿ëäýýëã¿é õýëæ, õýëýõ ¸ñã¿é ç¿éëèéã îãò áèòãèé õýë ãýñýí ñàíàà þì. Ийм хаагдмал сэдвийн нэг нь бэлгийн хүмүүжлийн асуудал байлаа. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй учраас таван хушуу малын ороог хараад хүүхэд багаасаа эцэг эхээс асуулгүйгээр учир утгыг ойлгодог, гэтэл суурин соёл иргэншилд шилжихээр хотын хүүхдэд харах мал байх биш арга буюу эцэг эх, багшийн туслалцаа шаардагддаг байна. Бид энэ үүргээ биелүүлээгүй учраас өсвөр үе, залуучууд, өндөр боловсролтой сэхээтнүүд бүгд л секс хэмээх утгыг нь төдийлөн үл мэдэх ганцхан үгтэй тэгээд ч тэр сексийн боловсролыг гаднаас хоёрдох, гуравдах орны ном зохиол, кино, телевиз зэргээс олж авч байна. Гэтэл монголчууд бидэнд бэлгийн хүмүүжил ёс суртахууны ямар өндөр түвшинд эцэг эхээс удамшлаар уламжлагдаж ирснийг үр хүүхэддээ удамшуулсан боловч өнөөгийн суурин соёл иргэншлийн нөхцөлд дээр өгүүлсэн гадны орны ёс заншилд автагдаж монгол ёс горимоо алдаж байгаа учир сексийн боловсролыг багаас олгох нь боловсролын эхэнд тавигдах асуудал хэмээн үзэж багш нарын дунд энэ сэдвээр ярилцахад хүлээж авахгүй, секс ярилаа гэж дургүйцэх нь олон байх юм.

Э. Чинбатын толь бичигэнд sex: хүйс, бэлгийн дур хүсэл, бэлгийн амьдрал, хурьцал үйлдэх, гадна бэлэг эрхтэн, эротик, завхай зайдан явдлыг илээр харуулах, хүйсийг тодорхойлох гэсэн, erotic : хайр дурлалын, дурласан, дур хөдөлгөсөн гэсэн үг. Erotica: дур хөдөлгөх зохиол, бүтээл, завхай зайдан садар самууныг харуулсан кино, зохиол гэсэн утгатай гэжээ. Ийм олон утгатай үгийг аль утгаар нь ярих вэ? гэдгээ сонгохгүй зөвхөн дээрх бүх санаануудыг ганцхан секс гэж нэрлэж ярих бичхийн оронд энгэр зөрүүлэх гэсэн үгээр ярьж, бичиж сурхыг зөвлөж байна. Тухайлбал манай сэтгүүлчид, сэхээтэнүүд цөм л секс гэсэн ганцхан үг хэрэглэж байгаа нь өөрсдөө энэ талын монгол уламжлалт боловсрол хүмүүжил эзэмшээгүй учраас хүн мэдэхгүй юмаа сохроор шүтдэг жамаар секс гэдэг ганц үг хэрэглэдэг байх.

Энэ тухай The world book dictionary номонд : sex 1. one of the two divisions of human beings and animals. Men, bulls, and roosters are of the male sex; women, cows, and hens are of the female sex. 2a the charater of beingmale or female: People were admitted without regard to age or sex. 2b the physical quality in plants of having male or female functions. 3 the differences in structure and function between male and female: The young need . . . to be told . . . all we know of three fundamental things; the first of which is God . . . and the third Sex. 4 the attraction of one sex for the other : the subject of sex in literature. 5 behavior between the sexes; sexual matters : Freud brought sex out from its mid-Victorian. Cloak. 6 informal . sexual intercourse.-adj. оf sex; having to do with sex : sex distinctions, sex education, the sex organs, the sex drive, a person`s sex life, the sex attractant of an insect. Бичсэн байхад манайд энэ тухай үндэсний хэлээр бичиж, тэмдэглэсэн ном зохиол хэд билээ.

Суурин соёл иргэншлийнхэнд энэ хүмүүжлийг сургалтаар олгодог учраас номондоо бичээд, эцэг эх багад нь хүмүүжил олгодог бол монголчууд суурин соёл иргэншилд шилжсэнээ ухаарахгүй сексийн буруу хүмүүжилд илүүтэй өсвөр үеэ живүүлээд байгаа учраас сургалтанд хамаруулах санаа дэвшүүлж байна.

Ангил хэл өнөөдөр дэлхийг ноёрхож байгаа ч үндэсний хэлийг үгүйсгээгүй шүүдээ. Зөвхөн секс хэмээх ганц үг ийм олон утгыг илэрхийлж байгааг монголоор маш олон үгээр илэрхийлдэг нь монголын түүх, хэлийг баялаг гэдгийг батлах биз. Энэ баян хэлнээс сувд шүүрвэл хурьцал үйлдэхийг ангилаар хүн амьтан хоёрыг адилхан секс гэдэг монголчууд салаа тууртай хонь, ямаа, тэмээ, үхэрийг хуц, ухна, буур, буханд гарах гэдэг атлаа битүү тууртай болохоор ялгаж азраганд гишгүүлэх, хүнийг энгэр зөрүүлэх гэж төрлөөр нь ялгаж заагладаг, хүнийг энгэр зөрүүлэх төдийгүй энгэр чанга сул, банзал, хайр, дурлал . . . мэтээр хоорондоо утгын маш их ялгаатай, үйл явдлын нарийн цохилдлогоог илэрхийлж байхад бүгдийг ганцхан үгээр орлуулах нь өсвөр үеийнхний төлөвшилд тус болохоос хор нь илүүтэй байна. Тийм учраас ангил хэлтэй улс үндэстэнүүд чинь сексийн ойлголтийг бүр бага насанд сургалтаар олгодог байна шүү. Бид хоцорсон ч хойноос нь нэхэн төхцөгөе!!!

Сайн үйлс дэлгэртүгэй.

4 comments:

̺íõöýöýã said...

ñàéí óó

캺ãèé said...

ßàãààä ýìýãòýé÷¿¿ä áèäíèé áàõàðõàë ãýæ ãàð÷èã ºãñºí þì áý? çºí人 ìóóëààä ë áè÷÷èõñýí áàéíà ø äýý
Ãîìäìîîð þì. Ñóë äîðîé ýì õ¿í øèã ãýíý ø¿¿. ßàãààä ºíººäºð Ìîíãîë ºðõ òîëãîéëñîí ýìýãòýé÷¿¿ä èõ áàéãàà þì áý? Èõ ñóðãóóëüä, ÅÁÑ-ä ýìýãòýé õ¿í èõ áàéíà óó ýðýãòýé õ¿í èõ áàéíà óó? Àéë ãýðèéí íî¸í íóðóó ýð õ¿í õààíà áàéãààí. Àðõèíä òîëãîéãîî ìýä¿¿ëýýä àãñàí òàâèàä ÿâæ áàéãàà íü ãàéõàëòàé þì óó

̺ºãèé said...

Ìîíãîëä àâèëãàëûã õýí çîõèîí áàéãóóëæ, õóéâàëäààí ¿¿ñãýýä áàéíà âý? Ýðýãòýé ë õ¿ì¿¿ñ. Õýí àðõè óóæ àæëàà àìæóóëæ õàìàã þìûã õîëèîí áàíòàí áîëãîäîã þì áý? Ãóäàìæèíä öýöýã øèã îõèäóóäòàé óíòàõ ãýñýí ìàøèíäàà ñóóñàí ýð÷¿¿äèéí òîî àðàé ë èõ. Àð ãýðò íü õàéðòàé ãýðãèé íü õ¿ëýýæ ë áàéãàà ø äýý. Ãýòýë ýìýãòýé÷¿¿äèéí ë áóðóó ìºí ¿¿? Øóäàðãà áèø áàéíà ø äýý. Áèä íàð ýð÷¿¿äèéã æàðãààõ ãýæ òºðäºã þì óó?

Anonymous said...

Sοmeοne esѕentially lend а hаnd to make seѵеrely artiсleѕ I mіght ѕtate.
This iѕ the fіrst tіme Ι frequеnteԁ yοur wеbsite pаge аnd thus far?
I suгpriѕed with the research you
made to makе this particular post іncrediblе.
Magnifiсent јob!

Here is mу webpage :: ipad 2 screen repair