1/01/2010

Цагаан хоолтон болох хөдөлгөөн Монголчуудын хооллох дэг жаягаас . . .

Хорвоо ертөнц буюу бурхан монголчуудыг цагаан-улаан хоолтоноор заяасан тул жилийн 12 сарын 9-н сард нь цагаан хоол, 3-н сард нь махан хоол голлож иддэг уламжлалтай билээ. Энэ хоолоо таван хушуу малаасаа хүртэж, элбэг дэлбэг юугаарч дутахгүй өрх бүр биеэн даасан бичил улс болон аж төрж амьдардаг. Эрчүүд 50-н нас хүртэл хонины нарийн махаар шөл хийж уух цээртэй, ер нь мах идэх насны болон хүйсний ангилалтай. Нөхөр чээжний, эхнэр бөгсний, хүүхэд дайвар буюу булчинлаг, хатуу гүтүүг иднэ. Тухайлбал толгой шийр чанахад толгойны дээд талыг нөхөр нь, доод талын эрүү хэлийг эхнэр нь чих идвэл сонор болно гэж хүүдээ чих, үйлэнд уран болно охиндоо тагнай өгөх ба шийрийг хувааж өгнө, шөлийг бүгд ууна. Энэ мэт нарийн хувиартай, ахмадуудыг мах ид гэхгүй зооглоно уу гэж хүндэтгэлтэй үгээр хэлнэ. Шөлөөр цадаж, төлөөр баяждаг аман хуулиар олон мянган жил амьдарсан. Гэтэл социализм, ардчиллын “буянаар” жилийн туршид махан хоол иддэг болсон нь хооллох горим бүрэн алдагдсан, үүнийг дагаад ёс суртахууны доголдолд бүрэн оржээ. Эрдэмтэд нь хүртэл монголчууд хоолны соёлгүй гэж дэлхийд зарлах болтлоо хоолны соёлоо архивлалаа. Төгс гэгээрсэн их багш Чин Хай монголчуудын махыг хэрхэн хэрэглэдэг байсан энэ нарийн дэгийг ухаарч “дэлхий даяараа цагаан хоолтон болцогооё” гэж хүн төрлөхтөнийг уриалан дуудаж, энэ урианы учрыг ойлгосон олон мянган монгол иргэд цагаан хоолтон болж байгаа нь дэлхийг хүнсний хомсдолоос гаргах нэг сонгомол арга ч байж магадгүй. Эндээс монголчууд бид хоолны соёлоо аль хэдийн алдснаа буцааж авах нөр их хөдөлмөр бие сэтгэлээ зориулж байна, буруу замаар будаа тээсний гай гэхээс өөр юу гэж хэлэх билээ. Цагаан хоолтон болох уриа манай дээсийн хүрээлэнгийнхэнд хүрээгүй учраас хотын дарга маань ногоон бүсэд мал байлгахгүй гэсэн тушаал гаргасныг дүүрэг, хороодын мяндагтангууд ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхгүй, сөрөх чадваргүй, тэдний гар хөл бологчид учраас цагдаагаар түрий барин өдөр шөнөгүй хөөж байгаа нь “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” сургаалаар бидний өшөөг их багш Чин Хай нэг мөсөн авна гэдгийг сонордуулая. Монголчууд чинь нас ахих тутам махаа багасгаж цэвэр агаар, цэвэр үнэр, сүүтэй цай гол хоол нь болдог уламжлалтай учраас хотын өвгөд хөгшид хотын зах бараадаж ганц хоёр үнээ тэжээдэг юм шүү.
“Монгол хүн хий махбодтойгоос гэрлэн бие нь шавар ханан дотор амархан бохирддог, энэ мэт элдэв бохирдлыг өрхөөр орсон салхийг зулайгаараа авч сүүжний нүхээрээ гаргаж байж ариусгадаг” нууцыг Би анх удаа сэтгэж, бичиж байж ч магадгүй.
Энэтхэгт яагаад үхэр хотын дархлагдсан амьтан байхад Улаанбаатарын ногоон бүсэд үхэр байж болдоггүй байнаа? Энэтхэгийн хотуудын дарга нар тэнэг, улаанбаатар хотын дарга нар ухаантай болж байна уу? ССИ-ийн ууган орныхон гуйлгачин болсон ч үхрээ хүндэтгэж байхад НСИ-тэй дэлхийн ганц орон үхрээ ад үзэх гэдэг төрийн харанхуй дээрээсээ гэдэг л болж байгаас биш, одоо яахав дээ хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай байдаг хойно гэж бодохгүйгээр та бүгдийг эсгий туургатны малчин заяа чинь түшиж яваа болохоос шороон туургатны тариачин заяа түшээгүй учраас малаа битгий гочил, заяа чинь туйлж зам мөрд чинь сэв сууна гэдгийг сануулъя.
Заавал үхэртэй байя гэж зүтгэхийн учрыг өөрийн биеэр хүртсэн ганц нэг жишээгээр тайлбарлая: 1. үхрээ хэвтэрт нь шээлгэхүйн тулд эрт босож, өвлийн байрнаас нь гаргаж, тэжээлий нь өгч саах бэлтгэл ажилуудыг хийж дууссаны дараа саана. Эх туглыг нийлүүлнэ, салгана, бэлчээрт гаргана, хариулна, орой дахин энэ ажлыг дэс дараалан хийнэ гэх мэтээр өдөржин хөдөлсөөр шөнийн бор хоногт л амарна. 2. малын тэжээл үнэтэй болсон сүүлийн жилүүдэд үхэр бүр өөрийн үнэ өртөгөө жил бүр идчихдэг учраас эдийн засгийн хувьд ашиг олдоггүй юм. Малтай байх нь сэтгэлийн тэжээл, эрүүл мэндийн хувьд л нас нэмдэг буюу өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг юм.
Үхэр тухайн орон нутагт орох хур бороо, цасан болон шороон шуурга болох зэрэг цаг агаарын үзэгдлийг мэдхээс гадна хир зэрэг гай авчирахыг эзэндээ илэрхийлдэг юм. Үхрийн гайхамшигийг “Монгол малын шинжийн судар” номноос уншаарай.

2 comments:

Anonymous said...

bi emch hun ingej arai bolohgui tsagaan hool iddeg hun zurh sudasnii yamarch uvchingui baidag bas mes zasald oroh ersdel 50 % buuurdag chiniii hamatanchin iim turliin uvching mahnaas avsan baival yamar ve mongolchuud uvchinuu hoolnoosoo avdag emnelget hen hevtdeg ve gej chi asuu mah idddeg hun emneleg ruu heden bor tsaasaa bariad huideg yum tend ni emch gesen biden shig hun suugaad mungiin avdag ene bol uls oronii luivar yum ediin tsagiin uuruu tolgoitoo bol tsaash sudlaarai ugui bol yahav araatanaaraa baihgui yu gehdee bi uurchil gej zuvlyu

sasha said...

уучлаарай би бодлоо хэлье. дээр хэлдэг зүйлүүдийн заримтай нь санал нийлж байна. гэхдээ цагаан хоолтон болно гэдэг хэрэггүй зүйл... бид нар махан хоолныхоо соёлыг мартсан болохоор өвчилж байгаа юм. тэгээд бас янз бүрийн ногоо гэх мэт зүйлтэй хольж идсэнээс мөн амьдарч байгаа хэв маяг нөлөөлдөг. ёстой бид нар хооллох соёлоо сэргээх хэрэгтэй. та нар хятад гэж дуудаад байдаг өвөр монголын хөдөөний иргэдээс очиж хоолны соёлоо сурмаар юм. тэнд харин бид нараас илүү соёлоо авч үлдсэн байна. бид нар бичиг үсэгнээсээ эхлээд одоо хэлж ярьж байгаа үг бүр хоолох соёлоо хүртэл алдсан байж... бас өөрийнхийгөө муулж өөр гадаадын нэг хөгшин чавганцын үгээр цагаан хоолтон болох нь зохимжгүй юм. бас нэг урт наслах жишээ гэвэл монголчууд цайндаа цайны тангаа хийж уудаг уламжлал алдагдаад богино насалдаг болсон. одоо өвөр монголчууд л ганцхан хэрэглэж ар богдын маань зохиосон жор гээд шүтэж залбирч хэрэглэж урт насалж байна. 85 настай хүн 50 настай мэт байна. энэ мэт өөрийн зүйлсээ сэргээмээр байна. бас муулахгүй тохируулж чадвал бид өөр бусдыг дууриахгүй өөрийн урьт наслах арга байгаа шүү