8/27/2008

Нүүдэлчдийн цөм сүрэг-хонь эрдэмтэй амьтан


Таван хушуу малын цөм учир монголын нийт малын 50% түүнээс олон байх заяатай. Байгалиас хонийг хорт ургамлыг идэж, байгалийг цэвэрлэхээр заяасаныг шинжлэх ухаан батласан тул хоолыг буруу хэрэглэвэл хор болно, хорыг зөв хэрэглэвэл хоол болдогын баталгаа бизээ. Олон төрлийн ургамлын үрийг хөлөөрөө таадаг, арьс зузаан, үс нь шигүү, зөөлөн нягтралтай учраас ноос гэж нэрлэнэ. Ноос нь арьс руу салхи, бороо нэвтрүүлэхгүй учраас хонь даарах гэж бараг үгүй. Ямааг бодвол ус бараг голохгүй, нуур, гол горхи, худагны ус, шар ус, давстай, давсгүй гэж ялгахгүй хэрэгцээгээрээ ууна. Ус голдог хонь ямааг хамгийн түрүүнд шаарлана. Өвсний өнгө, үнэрийг сайн ялгаж, даруу өнгө, хурц биш үнэртэйг сонгодог бол ямаа тод өнгө, хурц үнэртэйг сонгоно. Ийнхүү өнгө, үнэрийг дагаад хонь зан авир зөөлөн, бойдон, тайван, хар муу санаа бага, эвсэг, 500 гаруй хогийн ургамал иддэг учраас бэлчээр голохгүй, газрын хөрсийг гурав эргүүлж хооллох чадвартайгаас зудад тэсвэртэй. Хогын ургамалын олонхи эмийн найрлаганд ордог учраас хонь бүхэлдээ эмийн чанартай. Хонь хад чулуу ихтэй бартаанд явахдаа сайнгүй, модлог ургамлыг авирч цоройж идэж чаддаггүй бол ямаа авирах үсэрч харайхад дуртай тул бүрч тохиромжтой, ямаа цас цавчиж идээшлэж чаддаггүй учир хонины цавчираас идэж явдаг, бүдүүн эм ямаа, сэрх нь сэлмэн эврээрээ мөргөж булааж иддэг. Өглөө эрт бэлчээж, орой оройтуулж хотлуулах нь хонинд тохиромжтой байхад ямаанд төдий л таатай биш. Ямаа хонио дагуулан гүйж тавтай идээшлэх боломжийг хаадаг. Ямаа хонио мөргөж халуун хэвтрий нь булааж хүйтэн цэвдэг болгоно. Бас хонин дээр гарч хэвтэх, үс ноосыг нь гишгэлэх, ихээхэн өлсөхөөрөө үс ноосыг зулгаах, үрт буурцагт ургамлуудыг үрээ цацхаас өмнө сорлож идхээр барахгүй ухаж мэрж идсэнээс жил жил дараалан гарц нь багассаар цөлжилтийн үндэс болдог. Ямаа цас зуданд олноороо хорогдоно. Маш амархан хээл хаядаг учраас ямаан сүрэг цаг улирлын сайханд гялалзаж байдаг боловч зуд болбол хотоо харлуулна. Ер нь хонь ямаа харьцаа (5:1) алдагдахад л хонио дутуу таргалуулж, хурдан турах нөхцлийг бүрдүүлдэг. Хайлган цагт ямаа хонио дагуулж уул өөд зүтгүүлэх, салхидаж гүйх зэргээр хайлуулна. Тал хээрийн бүсэд зарим их зунжлагатай жил ялаа шумуул хэвийн хэмжээнээс хэтэрч бог мал, адуу их салхиддаг. Ийм үед хурга хороод(тээрээд) байхад ишиг хурганаасаа тасраад 24 цагын дотор хоёр гурван өртөө газар явчихсан тохиол олонтоо байдаг. Ийнхүү хонины аяыг дагавал ямаа сайн таргалахгүй, ямааны аяыг дагахаар хонь дутуу таргална. Учир нь ямаа гүйж явж хооллоно, хонь тайван идээшлэнэ. Ямаа түргэн өснө, хонь удаан өсөх, гэтэл ямаа өвлийн хүйтэн, хавар-зуны гэнэтийн хүйтэн бороо цасанд осгож үхнэ, хонь ганцхан зуны хайчилснаас хойшох хүйтэн бороонд осгодгоос малчид хайчилсны дараа голын усанд шумбуулах, худгийн хүйтэн усаар нэг бүрчлэн шавшиж зочроогий нь гаргана.

Хонь ямаанаас хамаагүй их бяртай ч дөлгөөн томоотой, ямаа нь адтай, сэргэлэн, залиар амьдрах учраас мухар ямаа өсгөж байсан элэнц, хуланцынхаа уламжлалыг сэргээцээгэе. Хангай газрын хонь цас цавчиж өвс гаргаж идэхдээ тун сайн байхад говийн хонь цас цавчиж өвс гаргаж идхээ мэдэхгүй, тэхдээ хэдэн жил хангайд цас багатай дулаан өвөлжвөл цас цавчихаа мартаж байхад говьд хэдэн жил цас ихтэй өвөлжвөл цас цавчиж иддэг болно. Эндээс хоолоо олж идэх аргыг нь байгаль өөрөө заадаг бололтой. Үхэрт ч үүнтэй адил шинж ажиглагдана.

Тухайлбал хангайн үхэр хэлээ ороож иддэг бол говийн үхэр бог малтай адил зулгааж иднэ. Монголчууд адууг чөдрөг, үхрийг мялан, тэмээг гувруу, ямааг годрон гэж хараадаг атлаа хонийг хараах үг байхгүй буюу байсан ч дуудуулахаар муу үйл хийхгүй. Хониноос бусад малыг хүнсэнд хэрэглэхдээ хоолтой болъё гэдэг атлаа хониныг муулахдаа шөл ууя гэж ганцааранг хүндэтгэдэг. Ямаагаар боодог, хорхог хийдэг атлаа хониор хийдэггүй. Хонины хот гэхээс ямааны хот гэдэггүй.


Хонь ганцхан цагаан зүстэй байхад бусад мал дан ба давхар олон өнгийн зүстэй. Хонь адуу шиг амаараа хазах, чарлах, хойт хөлөөрөө хайрах, тангарах, өшиглөх, урд хөлөөрөө самнах, самардах, тэмээ шиг амаараа хазах, гульгаж сэвсдэх, орилож бахирах, урд хөлөөрөө таварч дайрах, дэвсэх, хойт хөлөөрөө тийрэх, үхэр шиг тийрэх, мөргөх гэж үгүй, ямаа шиг сав л хийвэл майлаад орилоод байдаггүй, дуу цөөнтэй, дүнсгэр атлаа айхтар зориг, тэсвэртэй, эр хонь бараг майлах ч үгүй, эм хонь ч гэсэн хургаа дуудаж л майлана. Майлах дууны өнгө нь эрийн шинжтэй, гэтэл ямааны майлах дууны өнгө эм шинжтэй. Эндээс бог малыг дотор нь эр эмээр ангилвал хонь эр төрөлд, ямаа эм төрөлд харъяалагдах учраас энэ хоёр хамтран амьдрагч гэр бүлийг үүсгэж, хонь өрхийн тэргүүний үүрэгтэй тул хонины хот гэж нэрлэдэг гэнэм.

Хүүхдээ хуурай хөх бууцан дээр төрүүлэх(хөх бууц ачиж, нүүдэг заншилтай байсан гэж ээж минь ярьсансан. Миний мэдхээс 1952 оны 6 сарын дундуур эгчийг гэртээ төрөхөд Ахыг өвөлжөө рүү явуулж бууц авчируулж байсныг санах юм) бөгөөд өвөл төрвөл нэхий өлгийнд, хавар, намарт үзүүрсгэн нэхийд, зуны халуунд хонины илгэн өлгийнд өлгийдөж, адууны дэл сүүлэн дор үнс дэвссэн жихэвч дэвсэж, сүүл хөхүүлэн өсгөдөг. Төрсөн эхэд шөл өгсөн эм хонины баруун шантны шагайг эрэгтэй хүүхдийн өлгийд, нөгөө шагайг эмэгтэй хүүхдийн өлгийд зүүдэг. Хүүхдийг гурав хоносны дараа хонины шөлөөр арчина. Дараачийн угаалгыг хар цай, шөл, буцалсан усаар эх нь амаар дамжуулан угаадаг нь монгол хүн хий махбодтой учраас эх хүүхдийг хийдхээс хамгаалдаг, энэ зан үйл эрүүл өсгөхийн урьдчилсан нөхцлийн нэг мөн. Одоогийн төрөлтийн дэг журам нь уламжлалаа мартаж, усан махбодтой өрнөдийн ёс заншлийг дагаж мөрдөх болсноо уламжлалт ангаах ухаан сэргэсэнтэй уялдаж, өөрийн уламжлал руугаа эргэж байгаа сураг чих дэлсэж, нүд сэргэж, сэтгэл онгойх цаг айсуй хэмээн бодох юун билээ.

Монголчууд хонио магтахдаа:

“ Даргар эвэртэй, далбан чихтэй

Халив сүүлтэй, хавтгай ууцтай

Хунгийн дуутай, дунгийн зүстэй

Номой ааштай, ноос сайтай

Эзэндээ ээлтэй, эрдэнэ шим сүрэг”гэнэ.

Бусад малыг ингэж магтсан нь үгүй, мөр бүр хос утгатай буюу давхар үетэй нь М. Цэдэнжавын “хоёрхон чавхцанд хорвоогийн бүхнийг багтаадаг ганц улс Монгол” гэсэнтэй утга нэг, Монголчуудын амьдралын үндэс “монгол хонь” гэдгийг үүнээс илүү яаж илэрхийлэх билээ дээ, үүнийг монгол мал маллахуйн ухаан хэмээн ойлгож болно.

Энэ магтаалын тайлал: 1-р мөрд хонины эвэр эцэг мал орооны үед хүч үзэж, ялсан нь үр төлөө үлдээдэг байгалийн хуулийн дагуу эвэртэй заяасан боловч эв эеийг хичээж, цагаан зүстэй учраас нүдээ нарны гэрэлд гялбахаас хамгаалах сүүдэрэвч болгон нүдээ ороож ургадаг учир даргар гэдэг нь том гэсэн үг, чих нь толгойгоо сэгсэрч ялаа шумуул, хортон шавьжаас нүүр, нүдээ хамгаалах учир дэлдэн байхаар заяасан.

2-р мөрт тогооны халив шиг том сүүл нь хошигновол нөөцөлсөн хадлан бордоо, арай гүнзгий утга нь өвөл хаврыг өнтөй туулах нанотехнологоор хийж хадгалсан, халуун хүйтний тохируулга, идэш тэжээл, усны дутагдлыг нөхөх автомат удирдлагатай шимт тэжээлийн нөөц, ууц нь сүүлтэй адил үүрэгтэй төдийгүй тулгуур эрхтэн, эзэн нь онд мэнд орсноо бахархаж, ирэх жилийн төлөө бүрэн авч сүргээ арвижуулах, идээ будаа арвинтай, эрүүл энх байхыг бэлэгдэн ууц тавьж, зарим чээж баячууд баярхахын тулд таваган дээр тогтвортой байдлыг харгалзаж хавтгай байхыг зөгнөсөн гэхээр, даага далантай, бяруу булчинтай, говийнхон бярууны оронд тором бөхтэй, төлөг сүүлтэй онд мэнд сайн оров уу? хэмээн асууж мэндэлдэг нь 12 жилд ордог, халуун хошуут мал нь амжиргааны үндэс гэдгийг батлаж байна. Далан, булчин(бөх), сүүл гурван үгний утга ямар гүнзгий вэ? үүнийг гадаадын аль ч хөгжилтэй орны эрдэмтэн судлаачид тайлж чадахгүй, зөвхөн монголчууд, түүн дотроо зөвхөн ахмад малчид л шууд хариулна. Далан нь толгойгоо даахаа болихоор адуу тураад эсвэл хөгшрөөд босоогоороо үхдэг, үхэр тураад борвио хавираад ирэхлээр л босч чадхаа болино, хонь өөх махаа бараад хамгийн сүүлд сүүлээ бархаар бурхан болдог байна. Гэтэл хавар орой, зуны эхээр даага дэл нь сэрвийгээд босоод ирхээр далан сууж, төлөг сүүл нь бондойгоод ирхээр, бяруу үсээ хаяад, эр нь бухсаад, ботго бөх нь сэрвийгээд ирхээр таргалж эхлэж буй нь тэрээ.

3-р мөрөнд нуур амгалан бол нугас амгалан гэгчээр шувуудын гангнаа нь баяр хөөр, амгалан тайван байгаагаа илэрхийлж, дуу аялан хэн хаана байгаагаа үр төлдөө мэдээлдэг, шувууны ганган, чамин нь хун, хун бусад шувуудтай адил ганганалдаад байдаггүй уужуу тайван, хааяа хааяа хонь шиг баргил дуутай учраас дуугий нь хунтай, цагаанд бүх өнгө цогцолсон байдгаас үнэнийг, цэвэр ариун байдлыг илэрхийлдэг, цагаан өнгө дээд мандлын бүтээлч чанар сэргэж байгааг илтгэдэг тул монгол хонины дотоод мөн чанарыг зүс илэрхийлдэг учраас өөгүй амьтан гэдгийг дунгийн өнгөтэй зүйрлэсэн байна.

4-р мөрөнд төвд тэмүүлэх хүчний үйлчлэлд байдаг учир эе эвийг хичээж дөлгөөн намуу ааший нь магтаж ноомой авиртай, хортой өвс идэж, хорыг эм болгож боловсруулахын тулд өөрөөсөө дулаан ялгаруулдаг, энэ дулаанаа хадгалахын тулд битүү зузаан дээлий нь магтаж ноос сайтай гэжээ.

5-р мөрөнд ТХМ-ын цөм учир дөрвөн улирлын турш хоол унд, эм сувилал, дээл хувцас, түлээ түлш болдгыг “эзэндээ ээлтэй”, дээрх бүгдийг нэгтгэн дүгнээд “эрдэнэ шимт сүрэг” гэхээс өөрөөр яаж магтан бахарах билээ.

“Уурагандаа цадаагүй хурга төлөг болтлоо майлна” гэдэг юу гэсэн үг вэ? ишиг майлахгүй юу? гэсэн асуулт аяндаа ургана биз. Зохиогчийн бодлоор ишиг бүр хөхөж байхдаа сүү бага гарч байвал, үглээд л нудчаад л үлгээд байна, эх нь үлгүүлээд байна. Хонь сүү гарахгүй болмогц л үлгүүлэхгүй зайлаад хөдлөөд явчихна. Ишиг харангадах буюу хэт их өлсхөөрөө тасралтгүй майлдаг бол хурга хөхөх цагаа болохоор майлах боловч харангадах үедээ төдийлөн майлахгүй нь хонины угийн дуу цөөнтөй, хэнэггүйн шинж учир ямар ч төл малыг эхний шар уураганд цадгахын ач холбогдлыг хургаар төсөөлсөн хэрэг. Иймд төлийн дуу цангинасан малчны гэрт төрсний гайхамшгийн нэг энэ билээ. Бог малын майлах гэдэг нь эзнээс эх нь үр төлөө нэхсэн, төл нь эхийгээ нэхсэн, харилцан бие биетэйгээ харилцаж буй утга уянгийн халил гэлтэй. . . . үүнийг тэрлэгч Би солгой хоолойтой, хөгжмийн авъяасны сэжим ч үгүйдээ гутарч, энэ эх үрсийн дуун халилийн нотийг зохиож, улмаар монгол мал маллахуйн ухаан гэсэн найраг хөгжим бичиж монголын бренд болгон хүн төрлөхтөнг нойрноос нь сэрээж, их идэж, их унтахыг хүний эрх чөлөө гэж өөрсдийгөө сөнөөж байгаа зан үйлээс салгах юмсан гэж зүүдлэх юун билээ. . . .

Малчдын хүүхдээ хүмүүжүүлдэг аргаас: . . . Хаврын цагт хүүхэд шуухадгүй цаддаг нэг гайхамшигт идээ юу билээ? Үүнийг зөвхөн малчны хүүхэд л мэднэ: Тийм хурганы засаа л байж таарна. Үнэн шүү, хурга, ишиг хөнгөлөх тухай Я. Амарсайхан ах номондоо ямар их сургамжтай гоё бичсэнийг дор сийрүүлэн хуучилвал: “Бог малыг хөнгөлөхдөө гэрийнхээ баруун талд гадаа эсгий буюу ширмэл ширдэг дэвсэж түүний баруун дэргэд гэрийн баганын толгойг хойд зүг харуулан тавиад мал хөнгөлөх хүний баруун гарын ойр хүүдийтэй шар будааны хамт хувинд сүүгээр чийдэм хийгээд дээр нь даллагын сумыг уртааш нь тавьж хажууд нь арцаар сан тавьсан байна. Хурга хөнгөлөх хүн анх эхлээд ”халзан цагаан хурга авчир” гэж хэлэхэд авчирна. Хуц тавих бол магнайд нь зөөхий эсвэл тарагаар мялаагаад эрүүн дор нь тавагтай цагаан идээ хүргээд асаасан арцанд гурвантаа эргүүлэн ариутгаад хамар дор нь арцаа барьж:

“Түмэн хонины түрүүнд, мянган хонины магнайд

Эзэн хүндээ эрхтэй, ижил сүрэгтээ ээлтэй

Дөрвөн туруугаа майга болтол, дөрвөн сайраа хэлтгий болтол

Эзэн хүндээ ээлтэй, ижил сүрэгтээ түшигтэй яваарай.

Эсвэл

Үр төл олонтой, үржил шим сайтай хуц болоорой.

Сүрэг нь дэлгэр болог, сүмбэр уулын өвс ид, сүн далайн ус уу,

Түмэн хонины түрүү түнтгэр халзан хуц бол,

Мянган хонины түрүү, мантгар халзан хуц бол”

хэмээн ерөөгөөд тавьдаг. Ингээд бусад хурга, ишигнүүдийг хөнгөлж дуусмагц суллан тавихдаа баганын дээгүүр харайлган хойноос нь сумаар дохиж будаа цацан:

Өднөөс хөнгөн, сумнаас хурдан цус нь цагтаа хатаж, хөвч нь өдөртөө эдгэр

хурай, хурай, хурай, дүр, дүр

гэж хэлдэг байна.

Ийнхүү гэрийн баруун талыг сонгодог нь салхины дээд талыг барьж, хог шорооноос хамгаалж өөрийнх ноосоор хийсэн дэвсгэр дэвсэж, баганан дээгүүр харайлгадаг нь хурга та гэрт өсч, торнисон учир гэрээс хотондоо очлоо гэдгийг, будаа цацдаг нь өсөж үржихийг, сум нь үтэр түргэн эдгэрхийг, чийдэм нь сүүнд чанах учир сүүн дээр ус хийдэггүйг, сугласан засаа бүрийг арцаар ариулж, хувиндаа хийнэ.

Хурайлах нь галаар ариусгаж буйг, дүрлэдэг нь харвасан сумны хурдны чимээг сонсгосон зан үйл гэнээ.

Монголчуудын хооллох соёлоос

Дашрамд тэмдэглэхэд монголчууд голоос сүү хийж байсан саваар хутгахыг цээрлэх, хар цайгаа чанасны дараа сүүлэх зан үйл нь өнгөөр илэрхийлбэл хар усан дээр цагаан сүү хийхээс сүүн дээр ус хийдэггүй нь гүн ухааны гүн агуулгатайг: өнгийг эр эм хүйсээр ялгавал цайвар зүсийг эр, барааныг эм гэдгээс эм нь эрийгээ хүндэтгэж буйг илэрхийлж, хүүхэд залуучуудаа ямарч юманд эрэмбэ дараалал байдгийг ухааруулдаг байна.

Засааг идэхдээ хотоороо, саахалтаараа хүүхэд шуухадгүй бүгд идэх учир сүү нэмж, шар будаагаар арвижуулж, давсгүй чанаж идцэгээнэ.

Энэ зан үйл ямар их учир утгатай тухай өөрийн бодлыг нэмэрлэвэл: ТХМ-ын засааг усанд чанаад идэхэд суурингийнхний өт хорхой, загас жарайхай, таримал ногоо жимснээс доргүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Зориуд сүүнд чанаж нэг удаа идэж дуусгадаг нь Монголчуудын хоолны ямар агуу соёлтойн ганцхан жишээ энэ юм. Сүүнд чанадаг нь өнгөрсөн жилийн махан хоолны төгсгөл болгон хааж, шинэ оны хоолны улирал уураг сүүгээр эхэлснийг зарлан тунхаглаж байгаа зан үйл бөлгөө. Бод, бог малын засаанд уургийн агууламж ямар их байдгийг мэдэрсэн монголчууд хойлог шувууны мах идсэн хүүхдэд насан туршид шарх нь түргэн эдгэрдэг дархлаатай болдогтой адилхан эр эмийн үр хөврөл нь чанаржиж, тавь гарсан эмэгтэй төрөх, дал гарсан эрчүүд хүүхэд “олгох” чадвартай байдаг. Гэтэл өнөөгийн хотынхонд ийм чадвар байна гэдэгт эргэлзэж болох мэт. Давсгүй иддэг нь засааны найрлаганд давсыг орлох бодис хангалттай агуулагдаж байдгийг мэддэгийнх биз. Зассан өдөрт нь идэж дуусгадаг нь удаан хадгалах боломжгүй буюу амархан мууддах учраас хоол болохоос хор болох нь илүүтэй гэсэн үг. Энэ нь хонины махаар борц хийдэггүй, хонины мах шинэ дээр эм, хоонины тараг бам чийгтсэн хүн их ууж болдоггүйн учир энэ. Туранхай малын мах эсвэл үхсэн малын махыг зэс хийж чанаж иддэг нь зэс нь элдэв хорыг шингээдгийг мэддэг байна.

Эрчүүд мөнгөн аяганд идэж, уудаг нь элдэв хортой архи, хоол идэж уухаас цаг үргэлж сэргийлдэг хэмээн цэцэрхэхээс илүүтэй бусад соёл их байна. Мөнгөн аягыг битүү мөнгөдөхгүй, заавал чээж бөгсөөр ялгаж дунд нь завсар гаргаж хийдэг нь дотор талд мод, шаазан алин болохыг харуулахыг хичээсэн мэт сэтгэгдэл төрүүлэх боловч цаана нь физикийн хуулийг амьдралдаа ашигласныг гайхаж үл барна. Тухайлбал халуун хоол цай хиймэгц мөнгө дулааныг маш түргэн дамжуулдаг учир гараа халахаас болгоомжлож дунд нь зай гаргасан, түр удалгүй халуун хоол цайны уур дарагдаж, зөөгсөж идэж уухад тохирсон хэмтэй болдог. Халуун хоол цай нь ходоодны амсарыг түлж удаандаа хоолой, ходоодны архаг үрэвсэл, нарийнтах эх үндэс болдогыг ухаарч түүнээс болгоомжилсон байна.

Монголчуудын хооллох соёлын нэг үзүүлэлт улирлын байдалтай зохицож хооллоно. Хаврын хахир улиралд хонь, ямаа, үхрийн уурагаар голчлон борцоор хооллоно. Товчоор уураг, сүүний улирал хааяа ганц нэг эр хонь эсвэл сувай эм хонь идэх, зуны улирлыг сүү цагаан идээ, айраг, тараг, борц, хааяа төлөг сүүллэсэн үед төлөг иднэ. Намарт айраг, хоормог, хааяа эр эсвэл сувай эм ямаа, борлон идэх, тарвага, гөрөөс мэтийн ангийн мах аль болох боломжоор хэрэглэхийг хичээнэ. Ангийн махыг айл хотоороо хувааж идхийг эрхэмлэдэг нь “олзыг олноороо”гэж хүүхэддээ мал хувийн өмч, ан нийтийн өмч буюу байгаль хишгээ хүртэж байгаа учраас хувааж идэх ёстой гэсэн ёс суртахууны хүмүүжил олгодог байна. 12-р сарын эхээр идэшээ идэж, махан хоолондоо залгаж ичээндээ орно. Цагаан сараар ичээнээс гарч хавартай золгоно.

Нууц товчоонд:

“Алаг сайхан хоньдыг, ар дүүрэн бэлчээж

Хонин олон сүргийг, хот дүүрэн өсгөж

. . .

Шилдэг иргийг алж, шимтэй шөлийг бэлтгэе”

гэсэн нь хонийг өсдөг л юм бол өсгө, тоо хязгаарлахгүй, хонины шөлөөр асрамжлах нь хонь ТХМ-ын цөм буюу дайн байлдааны үед ч хонийг хоолны төдийгүй эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдсанаас, Монгол улс хонин сүрэгтэйгээ хамт ертөнцөд мөнхрөх тавилантай бөлгөө. Гэтэл ямаа гэрийн бүрээс зулгаах, бараа тэрэгэн дээгүүр авирч харайх, халуунд халж чадахгүй гэр, тэрэгний сүүдэр бараадна, хүйтэнд хөрч чадахгүй гэр бараа хашаааны нөмөр бараадна, авиргүй, ялархуу, эзэн эрхлүүлбэл гэрт орж, тогоо, сав суулгатай сүү, юу байгаа ууна асгана, ор дэвсгэр дээгүүр гүйж, эрхлүүлсэн хүний, хүүхдийн өвөр дээр хэвтэж унтана, ямбатай, бэлчээрт хонь дагуулаад гүйгээд хонь тогтвортой идүүлэхгүй, хотон дотор хонийг сэлмэн эврээрээ сэжээд тайван хэвтүүлэхгүй, хажигч, хот хөлдөөнө гэтэл хонинд ийм шинжийн алинч байхгүй, харьцангуйгаар ямарч өөгүй учраас хундан цагаан зүстэй, том дугуй сүүлтэй, эв найрамдлын үлгэр жишээ үзүүлж бие биеэ хажиглахгүй, хэвтэр булаалцахгүй, мөргөхгүй, хүйтэнд шагай бөөн хэвтэнэ, халуунд тойрог үүсгэн тээрч(хорж) бие биенийхээ сүүдэрч сэрүүцнэ, бэлчээрт дөрвөн зүг найман зовхист задарч тойрог үүсгэн идэшлэж, өшдөггүй, өвөл өөрийгөө төдийгүй “эхнэр” ямаагаа өвөрлөж унтана, үхэр тэмээг дулаан хэвтэрээр хангана, эзний дөрвөн улирлын хоол, гэрийн буйр, түлээг хангана, цагаан сараар хонины толгой, ууц, дал дөрвөн өндөрийг бүхлээр буюу хэсэгчлэн чанаж улаан идээ засаж тансаглана, сүүлий нь хүүхдээ хөхүүлж өсгөдөг, сүүл өөхийг нь хайлж бурхандаа зул барьдаг, гүндүүгүй зэргээс монголчууд тэнэг мангар хүнийг ч хоньтой зүйрлэдэггүй. Шинжлэх ухааны хэлээр эв нэгдэлтэй, хамтран ажиллаж амьдрахын үлгэр жишээг үзүүлнэ. Гэтэл охидыг ямаа шиг гэдэн годон гээд юу гэж авиргүйтаад байгаа юм бэ? гэж зэмлэх, ямаа шиг битгий яатагнаад бай гэж загнах, хэнийг ч хүйс ялгахгүй ямаа гэхэд тэмээ гэлээ гэх нь тэмээ ямааны зан авир төстэй байх нь биеийн том жижиг, хүнд хөнгөнөөс үл хамаарна гэдгийг батлаж байна. Ямааны эвэр биеэ хамгаалах зориулалттай учраас ухна сэлмэн, удамшдаг бол хуцны эвэр биеэ хамгаалах зорилгогүй, зөвхөн орооны үед үр удмаа үлдээхийн тулд хэн нь хүчтэйгээ үзэлцэхийн тулд эвэртэй заяасан, бусдыг мөргөж айлгахгүйн тулд нүдээ хамгаалж, зөв тал нь зөв, буруу тал нь буруу угалзан тогтолцоотой байгаа нь эзнийхээ төөргийг эврээрээ тодорхойлдог гэлтэй, удамшихгүй. Эр хонины эвэр хуцных шиг ургадаггүй, гэтэл эр ямааны эвэр ухныхтай адил том ургадаг. Зурхайн онолоор эр хүний төөргийг нар зөв эргүүлж тоолдог бол эмэгтэй хүнийхийг нар буруу тоолдог учраас хонины зөв талын эвэр эзний, буруу талын эвэр эзэгтэйн хувь тавиланг тодорхойлдог гэсэн таамаглал дэвшүүлье. Тийм учраас бог малыг ар бөгснөөс нь саадаг байна. Гэтэл үхрийг буруу талаас сөгдөж сууж саадаг, ингэ, гүүг зөв талаас нь гуяы нь тэвэрч босоогоор өрөөсөн хөл дээрээ зогсож, нөгөө хөлийн өвдгөөр хувингаа тулж саадаг нь санамсаргүй биш шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байна. Үүний учрыг нарийвчлан тайлахыг уншигчдад үлдээе. Энэ мал саах технологийг эмэгтэйчүүд илүүтэй эрхлэдэг. Энэ технологи бог бод малын биологын онцлог, зан авир, сүүний гарц зэргээс хамаардаг байх. Азрага, буур гүү, ингээ өмчлөж хураадаг шиг хуц, ухна, бух эмийгээ өмчилж хураахгүй.

Иргэл баян 1956 оны малын тооллогоор 11784 толгой, үүнээс тэмээ 242, адуу 131, үхэр 28, хонь 10478, ямаа 905 толгой байжээ. Баяны ТХМ-ын бүтцийг хувиар авч үзвэл тэмээ 2 %, адуу 1,1%, үхэр 0,23%, хонь 88,9%, ямаа 7,6% байгаа нь бод мал 3,33% бог 96,67%, үүнээс ямаа 8,63% байгаа нь ТХМ-ын цөм нь хонин сүрэг гэдгийг нотлоно. Мөн нэг өрх айлд байх таван эрдэнэ малын толгойн тоог хувиар илэрхийлвэл онолын хувьд ч хамгийн тохиромжтой харьцаа мөн болохыг бусад бүтээлдээ батласан билээ.

Хонинд муу юм алга, ямаанд сайн юм алга тэгээд яагаад ямаагүй хонин сүрэг байдаггүй вэ? гэсэн асуулт аяндаа урган гарна. Хариулт: 1.Ямаа хонийг дагуулж алсын бэлчээрт гаргана. Хонь нь олон учраас дагаад гүйгээд байхгүй бэлчээрт очоод тайван идэшлэнэ, ямаа ч хаяад явахгүй учир тогтвортой идэшлэнэ биз. 2. Өвлийн хүйтэнд ямаа бээрэг амьтан тул нар жаргахаас өмнө хот руугаа эргэнэ. 3. Зуны халуунд хонь тээрээд идэхгүй байхад жаахан сэрүү оронгуут ямаа идээд эхлэх учир тээрэг задарч хонь бэлчинэ. 4. Ямаа хотонд хээрийн нохой эргэх эсэх, хүйтэн бороонд хонь уруудсан эсэх, сартай шөнө хонь бэлчсэн эсэх, ялаа шумуулд хөөгдсөн эсэх, тэнгэр муудаж цас бороо орох эсэх тэр ч байтугай газар хөдлөхийг урьдчилан мэдэж сүргээрээ байн байн газар цавчлан, тургих зэргийн бүх мэдээг эзэндээ өргөх учраас “амьд холбоочны үүрэг гүйцэтгэж эзэндээ энхрийлэгдэнэ. Ийнхүү “сайн муу нийлж хүүдий дүүрдэг” монгол ухаан энэ буйзаа. Ямарч юманд зохистой хэмжээ, тоон харьцаа байдаг учраас хонь ямааны тоо толгойн харьцаа 10:1 байх ёстой. Дашрамд тэмдэглэхэд монголчууд бог малыг дагаж малладаг учраас хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд ямаагаар дамжуулж хонио маллаж, дэлхийд анх удаа гэрийн холбоог үүсгэжээ. Үүнээс санаа авч морин өртөөгөөр холбоо барьж улс хооронд мэдээ дамжуулан хөгжсөөр нүүдэлчдээс суурингийнханд шилжиж, орчин үеийн холбооны суурийг тавьжээ хэмээн цэцэрхэе.

“Уран, баян хоёр” гэдэг хонины мах хий өвчнийг дарах, бадган өвчнийг ангаах идээ, хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн, охор сүүл нэмж дөрвөн шимтийн шөл гэж нэрлэн, ядарсан, өвдөж шаналсан хүнийг сувилан тэнхрүүлдэг, зарим тангийн даруулга болгон хэрэглэдэг. Уламжлалт ангаах ухааны онолоор бие махбодын элдэв хямрал болон аливаа өвчин шунан үгдэрч ширүүдэхийн үндэс, шалтгаан нь “хий” гэж үздэг учраас түүнийг эхлэн номхотгох аваас цаашид өвчнийг илааршуулах гол нөхцөл бүрдүүлнэ гэж үздэг. Монгол хонины махны шим тэжээллэг нь нас, хүйсээс хамаарна. Хонь, ямааны элэгээр цус багадах, элэгний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Гүзээ, сархинагаар дагнан хийсэн хоолоор өтгөн хатах, шамбарам өвчнийг илааршуулна.

Ямааны мах сэрүүн чанартай, “гуяараа гутааж, сэмжээрээ сэргээдэг”, “ямааны мах халуун дээрээ” гэсэн үг нь халуун, дулаан улиралд хэрэглэ гэсэн үг бизээ.

Хонины сүүний тараг “элэг” шиг нягт ширхэг гүй бүрэлддэг учир хусуураар шоо дөрвөлжин зүсч таваглаж зочилдог идээ, унтахын өмнө тогтмол уухад нойр хулжих шаналгаанаас салж, цусны даралт хэвийн болж зүрх, судасны хямралыг номхотгон, сэтгэл санааг уужуу тогтуун болгож, урт наслуулдаг.

Ямааны сүү хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, шарын халуунд хэрэглэнэ. . . .

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл:

“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг ухна ухнан-ишигний зовлон мэддэггүй, Харин хуц хуцан-хурганы зовлон мэддэг” гэж цэцлэх нь малчлахуйн монгол ухааны тайлалын нэг гэлтэй.

Хониор мэргэлэх

Хонины шагай, далаар мэргэлэхээс бусад малын ясаар мэргэлдэггүй.

1. Азтай явахад дөрвөн бэрх буудагдаа . . .Үнэн сонин 2007.04.06 №067 хэвлэгдсэн Б.Даариймаагийн бичсэн сурвалжлагад танин мэдэхүйн гүн утга агуулагдсанд талархал илэрхийлж, өөрийн сэтгэгдлээ нэмж толилуулбал :

Энэхүү дөрвөн хөөмийчид хувь хувиараа бие даан суралцсан, багш нь ховдын нүцгэн элгэн хадан уул нурууд, нутгийн хатуу-зөөлөн хослосон цаг уур, эцэг эхээс уламжилж авсан удамшлийг хөг оруулж, энэ өндөр хэргэмд хүргэсэн таван хушуу малын эерэг эрчимхүч, ариусгал, ач тусыг магтаж монгол хүн монгол малтайгаа амь нэгтэй, хүйн холбоотойг батлах мэт.

Хөөмий нүүдэлчдийн соёл урлагийн нэгэн төрөл төдийгүй дотор хүнийхээ хоолойгоор дуулдаг нь монголчуудын дотор хүнтэйгээ ярьж байж хариу өгдөг далд мэдлэг давамгайлсан, нүүдэлчид мэдлэгийнхээ 95%-ийг өөрөө 5%-ийг багшаас авдгийг нотолж байна.

Сурвалжлагчийн сүүлчийн асуулт : . . . та нарын хэн нь хонь, морь, тэмээ, ямаа болж байнаа. Бодвол дөрвөн бэрх эзэнтэй л байлгүй гэсэн маш сонирхолтой, ёстой л дотор ухаанаараа тавьсан асуултанд Ганзориг хариулахдаа ямаа нь Сэнгэдорж ах байх, би тэмээ нь, хонь нь Цэрэндаваа ах болох байх. Гэхдээ ингэж нэрлэж амжаагүй, та ингэж бодоход хүргэлээ гэж хариулсан нь Одсүрэнгийн хийморийг сэргээж, сэтгэлд нь од харваж хамтлагынхаа нэрийг оновчтой тайлсан нь надад элдвийг бодогдуулав :

1. Малчид байгаль орчин, малтайгаа дотуур ухаанаараа харьцаж, харилцан бие биеэ ойлголцож байдгийг баталж байна. Мал хариулж байгаа хүн ихэнхдээ өөрөө өөртөөгөө ярьж, аливаа асуудалд зөв хариу, зөв гарц олж байдаг учраас далд мэдлэг илүүтэй эзэмшсэн байдаг.

Гэрт байгаа зургийг харсан чинь Ганзоригийн тайлснаар үнэхээр нүд баясаж, сэтгэл сэргэв : гэрийн баруун хойт талд бурханы авдрын урд нас биед хүрсэн “азрага” агсарч, хоёр баганын хоорондуур хойморын орон дээр “ухна, хуц” хоёр эвцэлдэж, хүчээ нэгтгэн нөгөө хоёртойгоо үзэлцэж буй мэт, зүүн хойно нь “тайлаган буур” шавж, ах нартай үзэлцэхдээ үзэлцэнэ гэсэн янзтай хайлж байгаа юм шиг . . . 1. Дөрвүүлээ нэгдэж, нэг хүн шиг хайлахаараа үхэрийг бүтээж байгаа юмаа даа. Тийм учраас үхэр 12 жилийн өнгийг ганцаараа тодорхойлдог, 12 жилд хүйтэн хошуут малыг төлөөлж багтсан, түүнийхээ баталгаа болгож бөөр нь бусад дөрвөн малын бөөрний цуглуулга байдаг байнаа даа. Тэгвэл хамтлагын нэрийг товчоор нэрлэвэл ”Үхэр” хэмээн нэрлэжээ. Дөрвөн бэрх хаяхад аль нь ч онх бууж болно. Онхийг үхэр хэмээн нэрлэвэл онх буувал дөрвөн бэрхээсээ илүү аз завшаан тохиолдоно шүү хэмээн танай хамтлагын хамт олонд шинэ хүч, урам зориг нэмэе.

2, Дөрвөн бэрхийн шагайг сонгохдоо тэгшхэмт шинжийг хадгалж ядахдаа хоёр нь эр, хоёр нь эм шагай сонгодоггүй, гурван морь, нэг гүү сонговол зургийн хоёрт үзүүлсэн ёсоор баруун буюу зүүн тийш зэрэг эргүүлэхэд дөрвөн бэрх буухгүй байна. Иймд заавал дөрвөн морь сонгодог нь монгол гүн ухааны нууц гэлтэй. Учирнь: а. дөрвөн морь сонгохоор халуун хошуут морь, эм хонь, хүйтэн хошуут ингэ, эр ямаа буудаг (эхний зураг хар), бод нь эр бол бог нь эр, бод нь эм бол бог нь эм, хоёр тийш зэрэг дөрвөн удаа эргүүлэхэд дөрвөн бэрх хэвээр хадгалагдах төдийгүй төрөл солигдовч, хүйс солигдохгүй байгаа нь ертөнцийн оршин тогтохын үндэс хүйс гэдгийг батлаж байна.

Эндээс халуун, хүйтэн хошуут мал гэж ангилах нь эр эм хоёр хүйс байдагтай утга нэг байна. б. малчид эр төл олон гарсан жилд мал өсөх нь хүйс зузаан байна гэж баярладаг, миний бодоход шууд утгаар охин төл илүүтэй байвал мал өснө гэж бодогдоно. Гэтэл байгалиас заяахдаа охин төл цовоо сэргэлэн төрдөг тул хорогдол багатай, эр нь амьдрах чадвар сул төрдөг учир 100 төлөөс 51 нь эр, 49 нь охин төрдөг жам ёсоор эр нь олон төрөх тутам 100% хээл авнаа гэсэн нууц утгыг агуулж байгаа нь малчдын буюу нүүдэлчдийн гүн ухаан амьдрал дээр шууд хэрэгжиж, ам дамжин уламжлагддаг бол суурингийнхан гүн ухаанаа бичиж үлдээдэг байна.

3. Дөрвөн бэрх гэдэг ядахдаа дөрвөн төрлийн малтай байж ажил амьдрал залгуулдагийг эхнэр хүүхдүүдэд үргэлж сануулж, үхрээс бусад нь хариулга шаарддаг, эзний хяналтанд байдгыг яс маханд нь шингээдэг, шагайгаа хараад л малаа харахыг сануулдаг сэтгэхүйн сануулга болой.

Ийм учраас зуухны хойнох хоолны ширээн дээр дөрвөн шагай үргэлж хэвтэж байдаг нь хотынхны ширээний ном гэдэгтэй утга нэг юм.

Билчээрт холдсон малдаа эсвэл эрэлд явахдаа бэрхээ хаяж мэргэлчихээд, ээж аавын заасантай харьцуулж, ухаан сууж, гэрсүүждэг монгол ёс жаяг хотынхоос эрс өөр, хүүхэд үеэсээ аливаа асуудлыг биеэн даан шийдвэрлэх чадвартай болдог.

“Ачаа халгаадаггүй цагаан тэмээ

Уурга халгаадаггүй цагаан морь

Туранхай цагаан ямаа

Тарган цагаан хонь”

тэр юу вэ? гэсэн оньсгийг суурин соёл иргэншлийн дөрвөн ханын хооронд төрсөн хэн гуай ч тааж үл чадна. Гэтэл эсгий гэрт өссөн хүүхэд бүхэн таана. Үүнийг хүн бүхэн өөр өөр сэтгэхүйтэй учраас өөр өөрөөр тайлах нь тодорхой миний тайлал: 1. яс заавал цагаан өнгөтэй учраас өнгий нь солих боломжгүй учир дөрвөн цагаан, чимэг нь мал бүрийн онцлогыг урнаар хэлжээ: тэмээг хол ойрын ачаа тээвэрт зориулагдсныг, эцэг малыг засаж, эр малыг үүсгэсэн нь БМ-ыг үүсгэхэд хийсэн хувьсгал гэдгийг батлаж бусад гурвыг төлөөлж морийг уурга халгаадаггүй онгон, сэтэрлэсэн мэт, сайн муу нийлж хүүдий дүргэхийн тулд мууг төлөөлүүлж ямааг туранхай цагаан, монгол хонь заавал цагаан зүстэй байдийг бататгаж тарган цагаан гэжээ. Мөн бог бод гэж хөлийн урт богиноор ялгахын учир эсвэл, богыг дагаж, бодыг ухаанаар малалдгийг, эсвэл сайн муу хоёр зэрэгцэж байдгийг, эсвэл зүс малын оршин тогтохын зайлшгүй нөхцөл гэдгийг, эсвэл хонь таван эрдэнэ малын цөм гэдгийг, эсвэл салаа тууртан, битүү тууртан хоёрын эвцэлдүүлгийг, эсвэл эр эм хоёр хүйс байдгийг, эцэст нь нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнох эдийн засгийн үндэс нь хундан цагаан, монгол хонь гэдгийг ухааруулж байна.

Айлд буусан явуулын хүн дөрвөн бэрх хаяж, зорьж яваа ажлын бүтэмжээ таамагладаг монгол зан үйл маллахуйн монгол ухаан мөн.

2. Далны ясаар хонь, хонин сүрэг, хонины эзнийг шинждэг. Далны яс 1. бараавтар өнгөтэй, тослог. 2. тослог бус, дун цагаан өнгөтэй. 3. улаавтар судал бүхий хавчигдуу артай. 4. цэнхэрдүү туяатай, бичгийн цааснаас ч нимгэн. 5. хумхийн тоос адил өнгөтэй. Энэ таван шинжээр нь хонины зүсийг тодорхойлно: 1-д тохирох хонь хар толгойтой, хүйсний хавьцаа хартай, үс нь урт, гахай шиг явдалтай. 2-д тохирох хонь шар халзан буюу шар нүдэн, ямаа шиг тачир, ширүүн ноостой, янгир адил хэлбэр галбиртай байна. 3-д улаан буурал өнгө бүхий өтгөн ноостой, том цүнхгэр гэдэстэй, ирвэсэрхүү маягтай харагдах. 4-д хөх толгойтой, сийрэг ширүүн үс ноостой, нохойтой төстэй. 5-д тоос шороо адил өнгө бүхий дал нь бараан өнгийн өтгөн ноостой, шилүүсэрхүү хониных байх жишээтэй.

Хонины эр эмийг ялгахдаа эм хонины далны хүйтний талд уг шинж илэрдэг бол эр хониных халууны талд илэрнэ. Тухайлбал хүйтний талаас хоёр салаалсан судал гарсан байвал уг хонь том болсон хургатай байсан, судал хоёроос дээш салаалсан байвал сүргийн тоо нь үй түмний дээр эзэн нь малдаа жаргал өгч чаддаг өгөөмөр баян хүн байна гэх мэт.

Далны толгойн хэлбэр таван янз байх: 1. өргөн дэлгэр бөгөөд ирмэг зах нь тавиун бол эзэн бэл чинээ сайтай, хүний хувьд түвшин сайн хүн. 2. давчуу, хүнхэр байвал эзэн нь дунд зэргийн хөрөнгө чинээтэй, ажил хэрэгтээ завгүй байгааг илтгэнэ. 3. өргөн, зузаан бол эзэн их уран цэцэн яриа хөөрөөтэй, хөгжилтэй хүн байх. 4. урт гонзгой, хавчиг нарийн бол эзэн нь ховдог бөгөөд заваан болхи, түүний дээр нилээд гүймхий бас муу хүн байх. 5. далны толгойхатуу болоод нимгэн байвал эзэн нь худалч хуурамч, зусар бялдууч хүн байх жишээтэй.

Далны таван орон байна: бурханы орон,лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон тав байна. тус бүрд хар цагаан гэсэн хоёр замтай, энэ нь сайн муу гэсэн хоёр шинжийг илэрхийлнэ. Мөн үүнд харгалзсан таван гал байна гэх мэтчилэн энэ тухай мэргэний номноос хуулан бичхийн учир нь эзэн мал хоёрын хооронд хүйн холбоо тогтдог учир шалтгаан түүнийгээ танин мэдэж гаргасан алдаа оноогоо дүгнэж ухамсартай амьдрахаас санамсаргүйгээр дүүрэн хорвоо гээд дураар авирлан, хүний эрх чөлөөгөө эдлэж байна гээд буруу замаар будаа тээгээд байвал дор нь хар нүхэнд унадгийг, “мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана” хэмээх сургаал бас л нэгийг ойлгуулах зорилгоор хуулав.

Хонины цээр

Хонин өдөр хонь муулах, худалдах, эм тан уух цээртэй. Эм уувал хор болно. Мөн хоолойг нь огтлож алхыг цээрлэнэ. Хонь нядалсан хүн гүзээтэй сэвсийг асгах цээртэй. Хурга алж идэх цээртэй. Далны хуулгыг ганцаараа идвээс нүгэл зовлонг ганцаар үүрэх учраас заавал бусадтай хувааж иднэ. Далыг шүдээрээ зулгааж идвэл чоно нохойтой адил учраас хутгаар сайн мөлжиж иднэ. Далны мөгөөрсийг идвээс хишиг буянд муу, хойт төрөлдөө чоно нохой болно хэмээн цээрлэнэ. Далны ясыг бүтнээр нь буурин дээрээ орхивоос хар санаатан далаар мэрэглэн араас мөшгөн ирэх буюу мал сүргээ брахын ёр хэмээн үзэж заавал сэтэлж хаяна. Уй гашуу тайлахдаа далтай шүүс тавина. Эмэгтэй хүн 50 нас хүртэл дал идэх цээртэй. Нагацын дэргэд зээ хүн дал идэх цээртэй. Далны махыг идэж барахгүй бол яснаас салгаж, ясыг сайн мөлжинө. хонь мал төхөөрөхдөө өмнө зүг толгойг нь хандуулахыг цээрлэж, умар зүг рүү уул дэрлүүлж, ус өшиглүүлэн төрөл арилжуулж буйг бэлэгдэн төхөөрнө. Айлд дал идвэл хувхайртал мөлжихийг цээрлэх ёс бий. Учир нь “даланд далан хоёр” шинжилгээ байх тул шинжлээд айлын хувь заяаг мэдчихнэ гэж үздэг.

Хонины сүүгээр бүрсэн таргийг хавар чийг бам өвчтэй хүн их уухыг цээрлэнэ. Хор болж, амь насанд аюултай гэнэ. Уургийг зогсоогоор идвэл мал зогсоогоороо төллөнө гэж цээрлэнэ. Монгол хүн хонь унахыг цээрлэдэг учраас хүүхэд багачуудаарч ч хонь унуулдаггүй. Хонь тэнгэрийн удамтай мал гэж үздэг. Монголчууд тэнгэрийг шүтдэг нь хурмаст тэнгэрээс эзэнтэй, хятад хүн газар лусаас эзэнтэй гэдэгтэй ижил. Хонины толгой уруу цохиж зодох хишиг буянд муу хэмээн цээрлэнэ.


Хөх хуцны зүрхэн дотроос нүх нь хор, заяаны ганц эвэрт хонины мах ямарч хүнд хор тул идэх цээртэй. Давхар эхнэрт хөх хуцны мах хор. Монголчууд хөх толгойтой эсвэл хөх нүдэн, хөх халзан хонийг хонины дээд төрөл гэж хүндэтгэж сэтэрлэх эсвэл хуц тавихыг эрхэмлэнэ. Үүнийг нууцыг илэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Дэвчигийн хийдээс хойш 10 гаруй километр зайд нутаглаж байгаа нутгийн айлын хотонд буутал хонь ямаа нийлсэн 50-60 хонин дотор хөх халзан хуц байхыг харж, эзний зөвшөөрлөөр авсан энэхүү фото зураг монгол мал маллахуйн ухааны нэгэн бодит жишээ, миний бичээд байгаа бүх ид шидийг хөх халзан зүс нь илэрхийлж байгаа хэмээн цэцлэе. Ямаа гурван ихэр ишиг төрүүлбээс эзэндээ муу тул гурван хүүхэд уралдуулж хоцорч ирсэн хүүхдийн ишгийг алдаг атал гурван ихэр хургыг бэлэгшээнэ. Ямаа хүйтэн хушуутай мал учир махаар нь тахил, шүүс өргөх, хүүхдийн үс авах, найр хуриманд хэрэглэхийг цээрлэнэ. Орог саарал, хөх, хар ямаа, хуц, ухны махыг настайчууд иддэггүй зэргээс малчин бүр мал маллахуйн ухааныг гэр бүлийн орчноос 95 хувийг өөрөө, 5%-г бусдаас сурдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

“Эцэг мал сүргийн тэн хагас” хэмээх сургаалаар Ухныг сүргээ 50%-иар бууруулахаар, эвэргүй байхаар, Хуцыг сүргээ 50%-иар өсгөж, хундан цагаан зүстэй байхаар (дээрх хоёр зургийг дахин ажиглаж, ухаанаа уралдуулаарай) мал маллахуйн монгол ухаанаар бүтээсэн бөлгөө.

Төгсгөлийн ерөнхий дүгнэлт: Монголын хундан цагаан хонь нүүдэлчдийн амь амьдрал, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс, өнөөгийн даяаршилд дангааршин үлдэх хувь тавилангийн баталгаа тул түм түмээр өсөх болтугай.

Х. Сүхбаатар

Монголчуудын мал маллахуйн ухааны санг ухаж үл барнам.

2 comments:

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Download Tononuth software programm to [/b][/size]
[size=72][b]Buy Tononuth soft programm on Mac[/b][/size]
[size=72][b]Cheap Tononuth software programm to [/b][/size]

http://www.google.com/

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]That? What? When?[/url][/color][/size]

[img]http://www.seo-sacramento.com/images/search-engine-optimisation.gif[/img]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]



[url=http://ubajdaabrame.yoyohost.com/blog-395-how.html]how to cook up crack[/url]
[url=http://katadasimone.freehostia.com/505-distance-learning-how-to-write.html]what is love music game[/url]
[url=http://numanholostj.freehostia.com/369-the-song-what-is-life.html]how to camouflage paint your rifle[/url]
[url=http://salimafinov4.freehostia.com/blog-52-how.html]how to hack web servers[/url]
[url=http://saalimaoznob.freehostia.com/wiki-how-to-paint-comic-on-canvas.html]how to run auto on hho[/url]
[url=http://olivijakorni.freehostia.com/856-how-to-draw-an-electrical-print.html]how to tie swiss seat[/url]
[url=http://lindapodruzh.freehostia.com/]how to cite a a handout - blog 1[/url]
[url=http://tatianastras.freehostia.com/how-to-write-china-in-chinease.html]how to write china in chinease[/url]
[url=http://ilhamkolobro.freehostia.com/wiki-what-is-fusion-art.html]how to cook stuffed mushrooms[/url]
[url=http://julianagogol.freehostia.com/]ed emberley's how to draw animals - blog 1[/url]
[url=http://ridvanborovi.freehostia.com/468-how-to-draw-caricitures.html]how to tie a kaffiyeh[/url]
[url=http://ioanntuljako.freehostia.com/wiki-59.html]how to write erotic letter[/url]
[url=http://bozhenajadov.freehostia.com/]how to write winning cover leters - blog 1[/url]
[url=http://ridapirozhko.freehostia.com/]how to draw geometric figures - blog 1[/url]
[url=http://nadzhvadudin.freehostia.com/wiki-how-to-tie-an-oblong-scarf.html]corinthians what is love[/url]
[url=http://mahafishkov1.freehostia.com/map.xml]map[/url]
[url=http://dzhabirzhari.freehostia.com/wiki-19.html]how to hack a secured network[/url]
[url=http://oskarmurzin4.freehostia.com/]how to write professional business letters - blog 1[/url]
[url=http://astratatarni.freehostia.com/]how to write an article review - blog 1[/url]
[url=http://simeonletugi.freehostia.com/]how to draw manga comic books - blog 1[/url]
[url=http://mijasvinolup.freehostia.com/]how to paint a basement wall - blog 1[/url]
[url=http://lukjancherno.freehostia.com/rrxx-how.html]salary history how to write[/url]
[url=http://jadvigaevtih.freehostia.com/]how to cook stuffed rigatoni - blog 1[/url]
[url=http://salemkashiri.freehostia.com/blog-100-what.html]what is life of lcd tv[/url]
[url=http://jamhaushak31.freehostia.com/]how to hack internet bank accounts - blog 1[/url]
[url=http://alinajavorov.freehostia.com/how-to-cook-baby-snails.html]how to cook baby snails[/url]