9/13/2007

Монголын таван хушуу малын бүтэцийг толгойн

Монголын таван хушуу малын бүтэцийг толгойн

тоогоор тогтоох нь төрийн бодлогын үндэс мөн



Монголчууд нүүдлийн соёл иргэншлийг дээд туйлд нь хүртэл хөгжүүлсэн дэлхийн цорын ганц орны хувьд өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйг зүүн гарын увьдасыг дуурайлгаж, байгалийн бүтээгдэхүүний нэг төрөл болтол нэг бүхэл бүтэн цогцсоор бүтээсэн нь дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн нэг мөн билээ. Таван хушуу мал нь гарын таван хуруутай адил хоорондоо хүйн холбоотойг батлаж, улмаар ТХМ-ын бүтэц, нэг төрлийн малын толгойн тоо бусад төрлийн малын толгойн тооноос харилцан хамаарах онолын үндэслэлийг тодорхойлж, мал аж ахуйн талаар төрийн бодлого, эдийн засгийн бодлогыг ялгаатай хэрэгжүүлэх нь БМАА суурин ба хагас суурин мал аж ахуйгаас ялгагдах онцлог гэж үзэж байна.

Нүүдлийн соёл иргэншлийг өнөөг хүртэл хадгалж ирсэн эдийн засгийн үндэс нь бэлчээрийн мал аж ахуй гэдэгтэй хэн ч үл маргана.

Ялгагдахуй буюу хос хуулиар суурин соёл иргэншил нь хүн-газар хүйн холбоотой буюу байгалиас өөрийгөө төдийгүй хоолоо шууд авч (устгаж) амьдардаг бол нүүдэлчид байгалийн бүтээгдэхүүн боловч хүн-малын хүйн холбоогоор буюу амьдралаа малаар дамжуулан шууд бус аргаар байгальтайгаа харьцдаг учраас өнөөдөр суурингийнхан нүүдэлчдийн амьдрал руу эргэж эхэллээ.

Хүн баруун зүүн хоёр хэсгээс бүрдэх боловч баруун нь зүүнээ ахлах учир баруун гарын туслах нь зүүн гар хэмээн сэтгэж зүүн гартайгаа ихэрлүүлж таван хушуу малаа бүтээсэн хэмээн дүйцүүлэв. Та гарынхаа хуруунуудыг тэнийлгээд харвал эрхий хуруу бусад хуруунуудын хооронд 900-ын өнцөг үүсгэж байхад, бусад дөрвөн хурууд хоорондоо адилхан 450-ын өнцөг үүсгэж байгаа нь юм бүхэн тодорхой хэмжээ хязгаартай байдгыг нотлох тул битүү тууртай адуу салаа тууртай малаас ялгагдах шинж нь эсрэг (180 градус) биш, 90 градусын ялгаатай, салаа тууртангууд бие биеэс ялгагдах шинж 45 градус байна гэсэн дүгнэлт урган гарна. Эрхий хуруу-адуу, долоовор-хонь, дунд хуруу-үхэр, ядам-тэмээ, чигчий-ямаа хэмээн зүйрлэвэл ашиг шим, тоо толгой, идэш тэжээл, зан араншин зэрэг бүх шинж нь тохирч байдаг нь нэн гайхалтай. Зураг 1-ыг хар. Үүнд :

1. Таван хушуу малын сор, Малчин айл өрхийн дүйц(гэр бүл азарга адуутай адил), эрчүүдтэй хүйн холбоотой буюу зовлон-жаргалыг нь хуваалцдаг, ажил-амьдралын залгаас, зогсоогоор үүрээр 30-хан минут унтдаг, 30 минут идэшлэхэд өдрөртөө хүрэх хоолоо олоод идчихдэг, салаа тууртнаас ялгаж хивдэггүй буюу гүзээгүй төрсөн, халуун хошуут, монгол хүнтэй адил хий махбодтой, хамгийн амархан төллөдөг, босоогоор гарсан унага шөрмөст хурдан хөлөг байдаг увьдастай, хоёр чих нь аянгын хамгаалалтын антены үүрэг давхар гүйцэтгэдэг, урт хөлийн адууг алганы хойт хэсгийн тэн хагасыг ганцаараа эзэгнэсэн, суурь сайтай, хоёрхон үетэй, бахимхан мөртөө, хоёрдох үеээс урагших хэсэг нь толгойг төлөөлж, өндгөндөө нүүрийн мэдрэхүйн таван эрхтэний мэдрэлийн төвүүдийг агуулсан, бусад дөрвөн хурууны гүйцэтгэх үүргийг дангаараа даадаг, ур чадварыг нь үнэлж эрхий мэргэн цол хүртээсэн эрхий хуруутай дүйцүүэн бүтээсэн. Иймд морьгүй хүн мохоо гэсэн аман сургаал нэгийг ухааруулна.

2. Таван хушуу малын цөм, халуун хошуут, эзнээ өвдөхөд, төрхөд эмнэлгийн түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэдэг, өлсөхөд өл хоол болдог төдийгүй үнэрээрээ цаддаг, даарахад дээл, хөнжил болдог, өвөлд нь эзнээ түлшээр тэтгэдэг, салаа тууртан малаа дулаан хэвтэрээр хангадаг, хүйтэн хошуут ямааг сэрх ч байсан өвөртөлж унтдаг, энэрэнгүй сэтгэлтэй, усан махбодтой (хийрхсэн, сая төрсөн хүнийг нас гүйцсэн эм хонины мах шөлөөр эмчилдэг нь таван махбодын онолоор хийг усаар дарж номхоруулдаг онцлогтой), өрхийн нийт малын 40-өөс 60 хувийг эзлэж байх заяатай, зүс нь цагаан, яс нь мэргэн(дөрвөн бэрхээр болон далны ясаар мэргэлэхдээ зөвхөн хонины шагай, хонины далны ясаар мэргэлдэг), ноос бууц нь хүртэл аянга цахилгаан татдаг, номхон, эвсэг, хургалахдаа хамгийн их өвддөг хонийг аливаа юмыг амтлах, бариа засал хийх зэрэг гараар гүйцэтгэх ажил бүхэнд түрүүлэн оролцдог, баруун гарыг бүхэлд нь төлөөлдөг, эмч домч гочтой, гурван үет долоовор хуруутай дүйцүүлэн бүтээсэн. Эндээс хоньгүй хүн ховдог гэдэг аман сургаал нь атом молекултай жишвэл цөм нь учраас толгойн тоогоор таван хушуу малын тэн хагас нь байх ёстой гэдгийг батлана.



2. Таван хушуу малын алтан дундаж, 12 жилд хүйтэн хошуут малыг төлөөлж орсон учир жил бүрийн өнгийг тодорхойлогч, зөнч, үнэрч, суурин ба нүүдлийн соёл иргэншлийн алинд ч амьдрах хувьтай, ихэрлэвэл хорогдохын тавилантай, эзнээ сүү, мах, баасаараа тэтгэдэг, өөрөө өөрийгөө малладаг, аянга цахилгаанаас хамгаалалттай төрсөн, төөрөгсдийг аврагч, сарлаг, монгол хоёр төрөл үхрийг дунд хуруутай зүйрлэх нь зүйн хэрэг. Дунд хуруу бусдаас урт байдаг нь аливаа амьтаны дундаж заавал олон байдагыг, амьдрал алтан дундаж дээр тогтдогыг батлах мэт, гараа атгахгүй, шулуунаар нь дөрвөн хуруугаа дотогш нь хумихад дунд хурууны уг цаашаа цөмийж, дундуураа зураас гарч алгыг хоёр хуваахаас гадна бусад хурууг урдуураа чөлөөтэй орох боломж олгоно. Дунд хурууны дотуур, гадуураар нь бусад хуруунуудын үзүүр нилээд лав орж тавуул өндөгөөрөө нийлж таван хушуу үүсгэхээс эхлээд, хуруугаар тоглох элдэв тоглоом үүссэн мэтийн бусад ид шидийг тодорхойлж дунд ноён гочтой, биеийнхээ баруун хөлийг төлөөлдөг. Иймд үнэн явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэсэн аман сургаал үхрийн ач холбогдлыг тодорхойлж байна.

4. Таван хушуу малын шүтээн, 12 жилийн бүх шинжийг агуулсан, сэжигч, цэвэрч, хүйтэн хошуут, ихэрлэвэл өсөхийн заяатай, хэт олшруулахгүй гэж хоёр жилд нэг удаа төллөдөг, биеэр том ч сэтгэл нь зөөлөн, өрөвч, нүдэнд нь нуур байнга харагдаж байдаг, хөх тэнгэрийг нуур гэж андууран үргэлж гэрээсээ холдон, цаашаа явах заяатай төрсөнөөр тэнгэрийн амьтан хочтой, бүтэн сараарч ус уухгүй амьдрах чадвартай тул цангасанч амаа заваарахаас хамгаалж, үргэлж салхи оруулж байхын тулд сэтэрхий уруултай, аянга хамгаалалтын гурван (толгойн овоо, хоёр бөх ) антентэй, шилэрэмтгий тэмээг Ядам бурханы нэрээр нэрлэгдсэн сэржим өргөдөг, аливаа эрсдэлд ордоггүй, Дугар зайсан хочтой, биеийнхээ зүүн хөлийн төлөөлөгч Ядам хуруутай дүйцүүлэн бүтээсэн. Бусад малаас бээрэг учраас 1. хамгийн түрүүнд нартай золгохын тулд өндөр заяасан, 2. зунаас бусад улиралд дээлнийхээ гадуур дах, тэгтийнээс салдаггүй, 3. элсэн цөл говиор нутагтай. 4. дөрвөн шилбэ нь уртадсан тул биеийн тэнцвэрээ амархан алддаг учраас элсэн болон цасан шуурганд уруугаа харан, хөдөлгөөнгүй, дэв тэгшхэн, тэнгэр арилтал хэдэн хоногоорч хэвтэж өнгөрөөдөг. 5. хаврын сүүл сараас дах, дэхтийнээс эхлэн тайлж, зуны дунд сарын ид халуун эхлэхэд сая нэхий дээлээ тайлж, зуныхаа ширэн дээлэндээ ордог. Зуны шир маш бөх байдаг учраас үдээр гэж нэрлэх бөгөөд хана үдэх болон хөдөлгөөнтэй бэхэлгээнд өргөн хэрэглэдэг. Эндээс тэнцвэргүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл санааны зовлон гэдэг аман сургаал нь нүүдэлчдэд далд мэдлэг давамгайлж байдгыг гэрчилнэ.

5. Таван хушуу малын гүйцээлт, дайвар, хүйтэн хошуут, янгууч, хажиг, хээнцэр, өвсийг сорчилж иддэг, үндсийг ухаад иддэг, цэцэг навч, нахиаг дөнгөж ургаж гүйцээгүй, үрээ хаяагүй байхад нь түүгээд идчихдэг учраас бэлчээрийг сүйтгэгч, 12 жилийн амьтаны шинжийг агуулаагүй учраас хатуу, зөөлөн жилгүй учир зудад хэврэг, мөнхийн сагсуу төрсөн(сүүл нь мөнхийн сойлттой) баяжихийн эхлэл, хоосрохын төгсгөл ямааг зүүн гарын үүргийг гүйцэтгэдэг, гараар хийдэг ажил бүхэнд туслах үүрэгтэй, бас гар дурангийн фокусын үүрэг оноож, богинохон, нарийнхан заяасан, тэхдээ эрхий хуруунаас ялгаж гурван үетэй, чигчий бүүвээ гочтой чигчий хуруутай дүйцнэ хэмээв. Шоодвор хуруутай зүйрлэх нь мөн л ТХМ дотроо шоодворлогдож толгойн тоогоор таван хонинд нэг, түүнээс ч цөөн байхаар, зүс нь хар, эвэргүй мухар байж бог малд багтана. Гэсэнч ямаагүй айл ягтаа тулсных, ямаагүй хонин сүрэг байдаггүй нь чигчий хуруугүй гар байдаггүйтэй утга нэг бизээ.

Таван хуруу нь таван хушуу мал гэвэл алга нь бэлчээр, ус нь байх ёстой. Та алгаа дэлгээд харахад зураг1-ээс эрхий бусдаасаа алс хол тусгаарлагдсан биеэн даасан байхад нөгөө дөрөв нэгдэж нэг бүлийг үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл адуу битүү тууртай учир ганцаар, бусад нь салаа тууртай учир амь нэгтэй, тус бүрдээ хурууны шинжэд тохирсон биеэн даасан онцлог чанартай атлаа алганы гуравны нэгтэй тэнцүү, урд хагасын хэмжээний билчээртэй боловч билчээр нь хоорондоо тасралтгүй үргэлжилсэн нэг бэлчээртэй гэхээр сэтгэгдэнэ. Эхний зураг дээр бичснийг уншина уу. Адуу нь алганы хойт хагасын тэн хагастай тэнцүү билчээртэй, алганы хойт талын үлдсэн эзэнгүй хэсгийг дундын өмч, отрын билчээр гэхээр төсөөлөгдөнө. Алгаа дээш харуулан эрхий хуруугаа долооворт наалдуулан, бусдыг хумихад үүсэх алганы хонхор нь гүн нууранд, алгыг дөрөв хуваасан зураасыг дөрвөн талаас дөрвөн гол цутгаж байгаагаар төсөөлөгдөнө. Хоёрдох зураг. Тэхдээ тавуул алганы талыг тойрон байрласан нь хоорондоо хүйн холбоотой төдийгүй ертөнцийн эргүүлэгэн тогтолцоонд захирагдаж байна.



Эрхий хуруу хоёр үетэй байхад бусад нь гурван үетэй байдаг нь атгахад дөрөв нь бүрэн эвхэгдэж, эрхий хуруу хагас эвхэгддэг нь салаа тууртан амьтан заавал хэвлийгээр хэвтэж амардаг, битүү тууртан зогсоогоор унтаж амардгыг илэрхийлэх учраас дэвшүүлсэн таамаглал зөв гэдгийг батлахаас гадна ертөнцөд салаа тууртай амьтад битүү тууртангаас дөрөв дахин олон байдаг хэмээн цэцэрхэе, шалгаарай уншигч олон минь.

Мөн гараа сулавтархан атган дурандахдаа чигчий хуруугаар харж байгаа дүрсээ тодоруулж хардаг учраас нүдний үзүүрт байгаа мал, ан амьтан, атаат дайснаа ялгахын тулд нэг ба хоёр нүдний дуранг, нум сумын дараа нүүдэлчид бүтээсэн хэмээн таамаглаж, суурингийнхан алсад юугаа харах гэж дуран зохиов гэж бодном.

Салаа тууртай амьтаны хөл хөлдөх нь олонтой тохиолддог атал битүү туурайтны хөл хөлдөх нь өдрийн од шиг маш ховор байдаг нь туурайны битүү, салаа байдагтай холбоотой аж. Салаа тууртай учраас заавал хэвлийгээрээ хэвтэж амардаг гэвэл зуны халуун өдөр ч, шөнө ч заавал хэвтэж амардагыг бид бүгд мэднэ. Газарт дулаанаа бага өгөхийн тулд адууны туурай битүү бөгөөд дугуй байдаг, салаа тууртай амьтан босохдоо ухас хийн, хүндийн төвөө чээжиндээ шилжүүлж, урд хоёр өвдөг дээрээ тулж, бөгсөө өргөж, хойт хоёр хөлөө хагас гишгэсний дараа, буруу өвдөг, хойт хоёр хөл дээрээ тулж зөв талын хөлөө тэнийлгэж босдог бол адуу хүндийн төвөө бөгсөндөө шилжүүлэн чээжээ хүчтэй огцом сөхөж, урд хөлөө зэрэг хагас тэнийлгэн, хүндийн төвөө чээж рүү шилжүүлэхийн тулд толгойгоо доош гудайлган, хүчтэй ухас хийж бөгсөө чирч босдог нь хэвтүүлэхгүй гэсэн байгалийн цохилдлого ажагу. Зудад турсан адуу хөрвөөгөөд босч чадахгүй үхдэгийн учир энэ ажгуу. Салаа тууртай дөрвөн хөлтэй амьтдыг хэвлийгээр хэвтэж амархаар төдийгүй салаа туургүй хүн заавал хэвтэж унтаж амардаг учир юу вэ? хэмээх асуулт гарна. Олон шалтгааны нэг нь босоо унтахад толгойгоо даахгүй тэнцвэр алдагдаж урагшаа тонгос хийж, байн байн цочиж сэрдэг. Амьтад хэвтэж унтахдаа толгойгоо далан дээрээ тавьж унтдаг. Эндээс хүндийн төвийг ухаан цохицуулж, тэнцвэрийг тохируулж байдаг гэсэн дүгнэлт аяндаа урган гарч байна. Мөн унтах гэдэг нь бие, сэтгэхүй хоюул зэрэг амардгыг нотлож байна. Салаа тууртан амьдыг хэвтэж унтуулахын тулд өвчүүн дээр хэрсэн хэмээх өөхөн булчин-тулгуур заяасан бол адууг босоо унтуулахын тулд хүзүүн дээр нь далан хэмээх өөхөн булчин-татуурга заяажээ. Энэхүү далан нь хүзүү толгойг нэг цагаас илүү хугацаагаар даадаггүй учраас адуу хоногт ганц цаг, үүр шөнийн заагаар унтдаг нь тухайн өдөрт хүрэлцэхүйц эрч хүчээ бүрэн хангалттай авч амждаг байна. Ганц цаг зүүрмэглэхэд бүтэн хоногийн нойроо авдаг учраас адуу эрэмгий, урт хөлийн амьтан, шандаст хурдан хүлэг гэдгийн учир энэ болой. Үүр шөнийн заагт амьд амьтан бүхэн унтдаг нь өнөөдрийгөө даах энергийг нөхөн авдаг сүүлчийн цаг өөрөөр хэлбэл энэ цагаас хойш энерги зарцуулахаас хуримтлуулахгүй, физикийн хэлээр потенциал энерги хуримтлуулж дуусах цаг, үүнээс хойш кинетик энергээр унтах хүртлээ ажиллана. Эндээс адуу шиг орой унтаж, тахиа шиг эрт бос гэсэн сургаалын үг үүсэж, малчин айл өрх бүр аман хууль болгон мөрдөж, өдөр бүрийн ажлын цаг үүр цайхад эхлэж, үдэшийн бүрий болоход дуусдаг, хүүхдээн ч энэ горимонд сургадаг. Өөрөөр хэлбэл нүүдэлчид нарны цагаар ажилладаг нь байгалийн амьд бүхний унтаж амрах, ажиллаж амьдрах хугацаатай тохирч байдаг нь суурингийнхний зохиомол цагаар ажиллаж, амрахаас эрс ялгаатай тул байгаль ээжийн өвөр дээр өлгийтөөгөө асарамжинд нь таван хушуу малынхаа хишиг буянг зөв хүртэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ өнөөдрийн даяаршлын үед дангааршин мөнхрөх хувь заяа зөвхөн Монгол улс бидэнд байнаа. Малчин мал хоёр хүйн холбоотойн нэг шинж энэ болой.



Таван хушуу малыг зүүн гарын увидастай дүйцүүлэхийн онол практикийн ач холбогдол :

1. Таван хушуу мал нь нүүдэлчдийн ертөнц оршин тогтнохын үндэс, монгол хүний бие махбод, сэтгэхүйн бүрэлдэхүүн хэсэг, өнөөгийн суурин соёл иргэншлийн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн онолыг үндэслэгч мөн.

2. Хурууны урт богино, бүдүүн нарийн, дэс дараалал нь оноосон малын төрөл, ашиг шим, толгойн тоог тодорхойлно. Тухайлбал, адуу, хонь, үхэр, тэмээ, ямаа гэсэн дараалал малын ашиг шимээр дугаарласан байхад эрхий, долоовор хуруу халуун хошуут малыг, ядам, чигчий хуруу хүйтэн хошуут малыг, дунд хуруу нь хүйтэн хошуут малыг төлөөлж жартын цаг тооллын 12 жилд орсон тул үхрийг хүйтэн хошуут малд тооцно. Таван хушуу малд ганцхан битүү туурайтан байгаа нь өрхийн нийт малын тавны нэг нь буюу 20%-иас хэтэрч болохгүй учир 15%-аас багагүй хувь нь адуу, хонь бүх малын цөм учраас 40%-аас 60% орчим байх ёстой. Ямаа хонины тооны харьцаа тавны нэг байх аман хуультай учраас 8%-аас 12% нь ямаа, үлдсэн 37%-иас 25% үхэр, тэмээ хувааж эзлэх бөгөөд говь, хангай, хээрийн бүсээс хамаарч говьд тэмээ арай ахиу, бусад бүс нутагт үхрийг илүү хувиар өсгөж байхаар таван хушуу малын нэг өрхөд байх малын хамгийн зохистой толгойн тоог тогтоож байна. Товчоор тодорхойлбол 48%-иас 72% бог мал, 52%-иас 28% нь бод мал байлгах бодлого баримтлах нь малчин-мал-байгаль гурвын хамгийн зохистой харьцаа учраас байгаль ээждээ энэрэлтэй хандаж байгаа хэрэг болно. Эндээс малчин айл өрх бол улсын доторх микро улс учраас монгол улсын нийт бэлчээрийн малын бүтэц ч толгойн тоогоороо ийм хувьтай байвал хамгийн зохимтой хувилбар тул энэ хувилбараар нийт малын өсөлтийг төрлөөр ялгавартай өсгөх, бууруулах асуудлыг зохицуулан, энэ тоог малын бүтцийг барих төрийн бодлого болгон хуульчилж, төр жил бүр байнга хянаж, зохицуулдаг байвал бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж, мөнхрүүлэх боломжийг олгох учраас төрийн зохицуулалттай бэлчээрийн мал аж ахуй болон дэлхийн түүхэнд мөнхрөн үлдэнэ хэмээн тооцож ерөнхийлөгчдөө, их хурлын дарга, гишүүд болон ерөнхий сайдын сонорт сониноор дамжуулан хүргэж байнаа.

2006 оны мал тоологоор 34,8 сая толгой малын адуу 6%, хонь 42,56%, үхэр 6,2%, тэмээ 0,7%, ямаа 44,4% байгаа нь монголын дэлхийд гайхуулдаг таван хушуу малын сүргийн бүтэц толгойн тоогоор бүрэн эвдэрчээ. Монголын бүх бүс нутагт бог малын толгойн тооны харьцаа 1/1,04 болсон нь доорх зургаар давхар батлагдаж байна. Нэг өрхийн ТХМ-ын зөв бүтэцийг эхний зургаас харна уу. Энэ зургаас ТХМ-ын бүтэцэнд малын зүс тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг ажиглаарай. Мөн зургаас аль бүс нутгийн айл аль улиралд, ямар өдрийн хэдэн цагийн үед авсан зураг болох, малчин айл өрх-таван хушуу мал-байгаль цаг уур гурвын хүйн холбоог харж болно.


Тайлбар:

Таван хушуу малыг таван хошууг дуурайлгасан биш таван хурууны увьдасыг дуурайлгаж бүтээсэн тул хурууг хушуу гэж нэрлэсэн хэмээн сэтгэж таван хушуу мал гэж бичсэн болно.

2. ТХМ-ын бүтцийг тодорхойлох хоёрдох шинж нь малын зүсны увьдас мөн.

Зүс хэмээх нэр үгийг зөвхөн Монголчууд амьд амьтан дээр буюу малын өнгийг тодорхойлоход хэрэглэдэг.

No comments: